Сингапурт автомашин эзэмшихийн тулд худалдан авагч нь дуудлага худалдаагаар гэрчилгээ авдаг бөгөөд уг гэрчилгээний үнэ 106,000 долларт хүрчээ.
5.9 сая хүн амтай Сингапур нь нэг хотын хэмжээтэй жижиг улс бөгөөд 1990 онд тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах зорилгоор 10 жилийн хугацаатай “автомашин эзэмших гэрчилгээ” (COE)-ын системийг нэвтрүүлж байв.
Квотыг үнэ хаялцуулан худалддаг болсноор тус улс нь машин худалдаж авахад хамгийн өндөр өртөгтэй улс болсон бөгөөд лхагва гарагт том оврын автомашины гэрчилгээ нь 2020 оныхоос дөрөв дахин нэмэгдэж, 146,002 сингапур доллар буюу 106,376.68 ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ.
Одоогийн байдлаар Сингапурт “COE”, бүртгэлийн хураамж, татварыг оруулаад “Hybrid” хөдөлгүүртэй шинэ “Toyota Camry” машиныг 251,388 сингапур доллар буюу 183,000 ам.доллароор худалдаж авах боломжтой байгаа бол АНУ-д 28,855 ам.долларын үнэтэй байна. Харин тус улсад жижиг хэмжээтэй хөнгөлөлттэй байрны үнэ 125,000 сингапур доллар байдаг байна.
Ковид-19-ийн улмаас 2020 онд Сингапурт “COE”-ийн үнэ 30,000 сингапур доллар болж буурч байжээ. Цар тахлын дараа эдийн засаг сэргэснээр авто машины худалдан авалт мөн нэмэгдсэн байна.
Тус улсад нийт тээврийн хэрэгслийн тоог 950,000 орчимд хязгаарладаг бөгөөд шинэ гэрчилгээний тоо нь хэдэн хуучин машин бүртгэлээс хасагдсанаас хамаардаг аж.
Социологич Тан Эрн Серийн хэлснээр Сингапурт нэг өрхийн жилийн дундаж орлого 121,188 сингапур доллар байдаг бол үнийн өсөлтөөс болж автомашин худалдаж авах нь дундаж орлоготой иргэдэд улам хэцүү болоод байна.
Эх сурвалж: The Guardian

#Сингапур, #автомашин эзэмших гэрчилгээ,