Дэлхийн II дайны үед Иосиф Сталин зөвшөөрөлгүйгээр байрлалаа орхисон эсвэл ухарсан цэргүүдийг хатуу шийтгэх зорилгоор тэднийг “шийтгэлийн батальон” гэгчид шилжүүлдэг байжээ. Дараа нь тус батальоныг фронтын хамгийн аюултай хэсгүүдэд “үхүүлэхээр илгээдэг байв.

Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шийтгэгдсэн цэргүүдийг тулаанд илгээх аргыг дахин сэргээж, “Storm-Z” гэгдэх ангиудыг Украин дахь хамгийн ширүүн тулалдаан руу илгээж эхэлсэн байна. Урьдын адил ийм цэргүүдийн амь нас энгийн цэргүүдийнхээс дорд үзэгдэж, хамгийн аюултай тулаануудад илгээгдэж байгаа аж.

“Reuters”-ийн мэдээлснээр эдгээр ангиуд нь 100-150 гишүүнтэй бөгөөд өршөөлд хамрагдах зорилгоор дайнд нэгдсэн гэмт хэрэгтнүүд, мөн цэргийн сахилгын дүрмийг зөрчин, шийтгэл хүлээсэн жирийн цэргүүдээс бүрддэг байна.

“Storm-Z” нь Оросын Батлан хамгаалах яаманд шууд харьяалагдаж, Оросын байнгын армийн нэг хэсэгт тооцогддог боловч ихэвчлэн “фронтын хамгийн эмзэг хэсгүүдэд илгээгдэж, их хэмжээний хохирол амсдаг” болохыг эх сурвалжууд хэлжээ.

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, хар тамхи хэрэглэсэн, тушаал биелүүлэхээс татгалзсан зэрэг сахилгын зөрчилтэй цэргүүд хуваарилагддаг тул “Storm-Z”-д ирсэн цэргүүд хүнлэг бус харилцаа хандлагыг тэвчихээс өөр аргагүйд хүрдэг байна.

Нэрээ нууцалсан Оросын армийн нэг цэрэг байлдааны талбарт шархадсан “Storm-Z”-ийн 6-7 сөнөөгчдөд командлагчийнхаа тушаалыг үл харгалзан эмнэлгийн тусламж үзүүлснээ яриад, шийтгэлийн анги руу шилжүүлсэн эрчүүдийг өрөвдөж байгаагаа хэлжээ. “Тэд бол зүгээр л мах. Комендантууд архи үнэртүүлсэн хүн бүрийг барьж аваад шууд ийм анги руу илгээдэг” гэв.

Зургадугаар сард “Storm-Z”-ийн 20 орчим цэрэг өөрсдийн нөхцөл байдлын талаар ярьж, Запорожьегийн фронт руу буцаж явахаас татгалзаж байгаагаа дүрс бичлэгээр мэдэгдэж байв. 

Гэсэн ч Оросын Батлан хамгаалах яам ийм анги байдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж ирсэн.

Дөрөвдүгээр сард Дайны судлалын хүрээлэн “Storm-Z”-ийн байлдагчдыг ердөө 10-15 хоногийн сургалтанд хамруулдаг болохыг мэдээлж байв. Энэ нь цэргүүдийг зохих ёсоор сургахад, зарим тохиолдолд туршлагатай нөөцийн цэргүүдийг ч бэлтгэхэд маш богино хугацаа юм. 

Баасан гарагт Путин Оросын цэргийн алба хаагчидтай уулзах үеэрээ армид байлдаж буй ялтнуудын талаар, ялангуяа байлдааны үеэр амь үрэгдсэн хоёр хоригдлыг дурдсан байна. Ингэхдээ “Тэд эх орныхоо төлөө амиа өгч, гэм буруугаа бүрэн цайруулсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: Daily Beast

#Владимир Путин, #Иосиф Сталин, #Украины дайн, #Storm-Z, #шийтгэлийн анги,