Пакистаны Белужистан мужид зөнч Мухаммедын төрсөн өдөрт зориулсан жагсаалын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 54 хүн амь үрэгджээ.
Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр бөмбөг дэлбэрэх үед Мастунг хотын сүмд олон зуун хүн цугларсан байжээ. Лалын шашинтнуудын хувьд энэ өдөр нь бүх нийтийн амралтын өдөр бөгөөд жагсаал цуглаан хийж, хүмүүст үнэгүй хоол тараадаг уламжлалтай.
Зөнчийн төрсөн өдрийг Пакистаны лалын шашинтнуудын дийлэнх нь хүлээн зөвшөөрдөг ч зарим шашныхан үүнийг үндэслэлгүй зүйл гэж үздэг. Гэхдээ өнөөдрийн халдлагын бай нь амиа алдсан цагдаагийн ахлах офицер байсан байж магадгүй гэж албаны хүн хэлсэн байна.
Амиа алдагсдын дунд офицер Наваз Гишкори байгаа гэдгийг албаныхан баталжээ. Белужистан мужид босогчид болон зэвсэгт дайчидтай холбоотой олон халдлага гарч байсан бөгөөд тэд ихэвчлэн аюулгүйн хүчнийхнийг онилдог байна.
Мастунг хотыг хариуцсан орон нутгийн дэд комиссар Раззак Сасолигийн хэлснээр амиа золиослогч офицер Гишкоригийн машины дэргэд өөрийгөө дэлбэлсэн байна.
Оршин суугчид болон аврагчид шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, онц байдал зарлаж, цусаа хандивлахыг уриалжээ.
Дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа Хайбер-Пахтунхва мужийн баруун хойд хэсгийн Хангу дүүргийн цагдаагийн газар доторх лалын сүмд дахин дэлбэрэлт болсон байна. Албаныхны мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас сүмийн дээвэр нурсан бөгөөд 30-40 орчим хүн нурангид дарагдаж, наад зах нь хоёр хүн амиа алджээ.
Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгээгүй байна.
Ирэх оны нэгдүгээр сард болох сонгуулийн өмнө тус улсын баруун хэсэгт зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага нэмэгдээд байгаа аж.
Тухайлбал, энэ сарын эхээр Мастунг хотод болсон дэлбэрэлтийн улмаас Жамиат Улема-и-Ислам-Фазл намын удирдагч Хафиз Хамдулла зэрэг дор хаяж 11 хүн шархадсан юм.
Эх сурвалж: The Guardian

#Пакистан, #амиа золиослох халдлага, #Белужистан муж, #зөнч Мухаммедын төрсөн өдөр,