Баасан гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер”-ын ахмад командлагчдын нэгтэй уулзаж, Украины дайнд “сайн дурын анги”-г хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцжээ.

Путиний “Седой” буюу “саарал үстхочтой “Вагнер”-ын командлагч асан Андрей Трошевтэй Кремльд хийсэн уулзалтыг төрийн телевизээр гаргасан байна.

Кремлийн мэдэгдсэнээр уулзалт пүрэв гарагийн орой болжээ. Сүүлийн саруудад “Вагнер”-ын хөлсний цэргүүдийн ажиллаж байсан хэд хэдэн орноор аялсан Батлан хамгаалахын дэд сайд Юнус-Бек Евкуров уулзалтад оролцжээ.

Уулзалтын үеэр Путин Трошевтэй “цэргийн тусгай ажиллагааны бүсэд тулалдаж буй сайн дурын бүрэлдэхүүний төрөл бүрийн байлдааны даалгавар гүйцэтгэх чадварыг хэрхэн сайжруулах” талаар ярилцсан байна.

“Та өөрөө ийм ангид жил гаруй тулалдаж байна. Та үүнийг яаж хийдгийг мэднэ, байлдааны ажиллагааг хамгийн сайн, амжилттай явуулахын тулд ямар асуудлуудыг урьдчилан шийдвэрлэх шаардлагатайг та мэднэ “гэж Путин цааш нь хэлжээ.

Оросын ерөнхийлөгч мөн тулалдаанд оролцож буй хүмүүст нийгмийн дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Трошев Путиний үгийг анхааралтай сонсож, тэмдэглэн авч байгаа нь харагдсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Трошев нь одоо Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа аж.

Хөлсний бүлгийн тэргүүн Евгений Пригожиний үхлийн дараа Вагнер”-ын хувь заяа тодорхойгүй байсан бол Кремльд болсон уулзалтаар тус бүлгийг Трошев, Евкуров нар удирдахаар болсон гэдэг нь бараг тодорхой боллоо.

Зургадугаар сарын 23-нд болсон бослогоос хэдхэн хоногийн дараа Путин Трошевт Пригожиний халааг авах саналыг тавьж байсан тухай Оросын “Коммерсант” сонин мөн саяхан мэдээлсэн байна.

Афганистан, Чечений дайнд оролцож явсан ахмад дайчин, Дотоод хэргийн яамны харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хүчний командлагч асан Трошев нь Путиний төрсөн хот Санкт-Петербургээс гаралтай аж.

Тэрээр 2016 онд Сирийн Пальмирад “Исламын улс” бүлэглэлийн эсрэг байлдсаныхаа төлөө Оросын цэргийн дээд шагнал болох “Оросын баатар” цолоор шагнагдаж байжээ.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Владимир Путин, #ОРос, #Андрей Трошев, #Юнус-Бек Евкуров,