Өнгөрсөн долдугаар сард Өмнөдөөс Хойд Солонгосын хилийг зөрчсөн АНУ-ын цэрэг Травис Кингийг Пхеньян Америкийн талд шилжүүлэн өгснийг албаныхан мэдэгдлээ.
Кингийг Хятадаас Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн байгууламж руу шилжүүлсэн бөгөөд тэндээс түүнийг АНУ-д хүргэх гэнэ.
23 настай тагнуулын мэргэжилтэн 2021 оны нэгдүгээр сараас хойш армид алба хааж байгаа бөгөөд Өмнөд Солонгост ээлжийн бүрэлдэхүүнд ажиллаж байжээ.
Тэрээр хоёр хүний биед халдсан, цагдаагийн машин өшиглөсөн хэргээр Өмнөд Солонгост хоёр сар хоригдоод, долдугаар сарын 10-нд суллагдсаныхаа дараа Хойд Солонгосын хилийг зөрчсөн юм.
Хойд Солонгосын хэвлэлүүд түүнийг АНУ-ын арми дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хүнлэг бусаар харьцааны улмаас тус улс руу зугтсан гэж мэдээлсэн байна.
АНУ-ын захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр хэдэн сарын “эрчимтэй дипломат ажиллагаа” явуулсны үр дүнд Кингийг АНУ-д буцааж авчрахаар болжээ.
“Кинг гэртээ харих гэж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд тэр гэр бүлтэйгээ дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа” гэж албаны хүн хэлэв.
Мөн “Бид түүнийг гэр бүлийнхэнтэйгээ дахин нэгдэхэд тусалж, эрүүл мэндийн болон сэтгэл санааны асуудлуудад нь анхаарал хандуулах болно” гэжээ.
Түүнийг суллахын тулд АНУ буулт хийгээгүй болохыг албаны хүн тэмдэглэсэн байна.
Хойд Солонгос руу нэвтрэхээсээ өмнө Кинг АНУ руу буцах ёстой байсан бөгөөд Өмнөд Солонгост болсон танхайн хэрэгтэй нь холбогдуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулахаар төлөвлөж байсан юм.
Сахилгын болон захиргааны арга хэмжээ авахаас өмнө түүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад нэн тэргүүнд анхаарах болно гэж захиргааны өндөр албан тушаалтан мэдэгдэв.
Кингийн суллахын тулд Пхеньян дахь Шведийн Элчин сайдын яам АНУ-ыг төлөөлөн хэлэлцээр хийсэн байна. Албаны хүний хэлснээр Хятад улс мөн “бүтээлч үүрэг гүйцэтгэсэн” боловч зуучлагчийн үүргээр оролцоогүй гэв.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Хойд солонгос, #Травис Кинг,