Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.

Тодруулбал 

  • “Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдөлд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.5.5, 3.6-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй байна. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн энэ оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 04/1933 дугаар албан бичигт дурдсан зөрчил арилаагүй тул өргөдлийг буцааж албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв.
  • Ард түмнээ хайрлая намын дарга Л.Аззаяагаас ирүүлсэн “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг хуралдаанаар дахин хэлэлцээд өргөдөлд хавсаргасан баримт нь бүрдэл дутуу байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын гуравдугаар зүйлийн 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

#Улсын дээд шүүх,