Украины хуурай замын командлагч генерал Александр Сырский цэргүүд нь зүүн хэсгийн хоёр тосгоныг чөлөөлсөн тухай мэдэгдэв. Энэ нь Киевийн цэргүүдэд Бахмут хотын ойролцоох Оросын шугамыг нэвтлэх боломжийг олгох чухал амжилт болохыг тэрээр тэмдэглэжээ.

Сырскийн хэлснээр Оросууд алдсан байрлалаа эргүүлэн авахаар оролдож байгаа тул хоёр тосгоны эргэн тойронд ширүүн тулаан үргэлжилсээр байна. Одоогоор Москва аль ч тосгонд хяналтаа алдсанаа хүлээн зөвшөөрөөгүй байна.

Украины хүчин Бахмутын ойролцоох Андриевкад хяналтаа сэргээсэн тухай зэвсэгт хүчний жанжин штаб өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бол үүнээс хоёр хоногийн дараа буюу ням гарагт Ерөнхийлөгч Володимир Зеленьский Бахмутын өмнөд жигүүрийн Клищивкаг чөлөөлсөн тухай мэдэгдсэн. Хоёр тосгон хоёулаа Бахмутаас өндөрлөг газарт байрладаг.

Сырский “Telegram” платформ дээр “Эдгээр сууринууд нь анх харахад жижиг боловч Бахмутаас Горливка хүртэл үргэлжилсэн дайсны хамгаалалтын шугамын чухал бүрэлдэхүүн хэсэг” гэж тайлбарлажээ. Горливка нь Бахмутаас 40 километрийн зайд оршдог байна.

Дайсан бүх нөөцөө тулалдаанд оруулах замаар хамгаалалтын шугамаа хадгалахыг оролдсон ч манай цэргүүд амжилттай ажилласны үр дүнд нэвтэлж чадсан” гэжээ.

Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Илья Евлаш мөн Клищивкагийн тактикийн ач холбогдлыг онцолж, тосгоныг эргүүлэн авснаар Бахмутын өмнөд жигүүрт урагшлах боломж нээгдэх бөгөөд "цаашид ахиц дэвшил гаргахад таатай талбар" болсон гэж тайлбарлав.

Гэсэн ч Орос улс Украины зүүн болон өмнөд хэсэгт томоохон газар нутгийг хяналтдаа байлгасаар байна.

Украин зургадугаар сарын эхээр сөрөг довтолгоо эхлүүлснээсээ хойш удаан, тогтвортой ахиц дэвшил гаргаж, хэд хэдэн тосгоныг эргүүлэн авсан боловч өнөөг хүртэл томоохон суурин чөлөөлж чадаагүй.

Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малярын даваа гарагт мэдэгдсэнээр Украины цэргүүд сөрөг довтолгоо эхэлснээс хойш Бахмутын ойролцоо 51 хавтгай дөрвөлжин километр талбайг эргүүлэн авсан байна. Харин Украин өмнөд хэсэгт 260 гаруй хавтгай дөрвөлжин км газрыг эргүүлэн авчээ.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Украины дайн, #сөрөг довтолгоо,