Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маскаас Туркт үйлдвэрээ барихыг хүссэн тухай “Andalou” агентлаг ням гарагт мэдээлжээ.
Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцохоор АНУ-д ирээд байгаа бөгөөд Туркийн төрийн өмчит агентлагийн мэдээлснээр тэрээр Нью-Йорк хотод Масктай уулзаж, хүсэлтээ биечлэн тавьсан байна.
Цахилган машин үйлдвэрлэгч тус компани одоогоор зургаан үйлдвэртэй бөгөөд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд Мексикийн хойд Нуэво-Леон мужид долоо дахь үйлдвэрээ барьж байгаа.
Мөн энэ оны эцэс гэхэд шинэ үйлдвэр барих газраа сонгоно гэж Маск тавдугаар сард мэдэгдсэн юм.
“Tesla” өнгөрсөн хугацаанд Энэтхэгт хямд өртөгтэй цахилгаан машины үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
Компанийн гүйцэтгэх захирал Маск мөн өнөөдөр Калифорни хотноо Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзахаар төлөвлөж байгаа аж. Тэдний яриа хэлэлцээр хиймэл оюун ухааны технологид төвлөрөх болно гэдгийг Маск өөрийн “X” платформоор мэдэгдсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт 5 сая дахь машинаа үйлдвэрлэсэн “Tesla”-ийн хувьцаа энэ оны байдлаар 123%-иар өссөн байна.
Эх сурвалж: Reuters

#Tesla, #илон маск, #Туркийн Ерөнхийлөгч Эрдоган,