Украины хэвлэлүүд тагнуулын эх сурвалжаас иш татан ням гарагт тус улсын цэргийн хүчний хамтарсан ажиллагааны үр дүнд Крымийн Севастополь хотод дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн бол Москвагаас томилогдсон албаны хүн үүнийг үгүйсгэв.

Оросын Хар тэнгисийн флот байрладаг Севастополь хотын захирагч Михаил Развожаев хотод бүх зүйл тайван байна гэж “Telegram”-аар мэдэгджээ. Мөн ням гарагт Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин бүс нутагт нисэж байсан Украины гурван нисгэгчгүй онгоцыг унагах үед ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдэгдсэн байна.

Развожаев цааш нь Өмнөд булангийн бүсэд утаа гарч байгаа нь Хар тэнгисийн флотын ашигласан хор хөнөөлгүй, өнгөлөн далдлалт гэж тайлбарлав. “Өнөөдөр манай дайснууд үүнийг "ялалт" гэж харуулахын тулд бүх хүчээ дайчлах болно” гэж тэр “Telegram” дээр бичжээ.

Үүний зэрэгцээ, ням гарагийн үүрээр Украин Крымд зургаан нисгэгчгүй онгоцоор довтлохоор оролдсоныг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин таслан зогсоосон гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Ингэхдээ Крымийн хойгт ямар нэгэн хохирол учирч, хүн бэртэж гэмтсэн эсэх талаар дурдаагүй байна.

Украин сүүлийн өдрүүдэд эзлэгдсэн Крым дэх Оросын цэргийн объектууд, тэр дундаа Оросын Тэнгисийн цэргийн Хар тэнгисийн флотын объектуудад хэд хэдэн цохилт өгч, Москвагийн дайны хүчийг сулруулахыг зорьж байгаа.

Оросын нутаг дэвсгэрийн гүнд, фронтын шугамаас алслагдсан зайд халдлага үйлдэгдэх нь мөн нэмэгдсэн бөгөөд ням гарагийн үүрээр Москва хотын бүсэд дор хаяж хоёр нисгэгчгүй онгоц устгагдсан болохыг хотын дарга мэдэгдэв. Нэг нисгэгчгүй онгоцыг Истра дүүрэг, нөгөөг нь Раменский дүүрэгт нисэж байхад нь устгасан байна.

Үүнээс болж хүний амь эрсдээгүй, хохирол учраагүй боловч Москвагийн томоохон нисэх буудлуудад дор хаяж 30 нислэг хойшлогдож, зургаан нислэг цуцлагдсан гэж Оросын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Түүнчлэн ням гарагийн үүрээр Оросын баруун өмнөд хэсэгт Украины нисгэгчгүй онгоц газрын тосны агуулахыг гэмтээж, түлшний саванд гал гарчээ.

Орёл мужийн захирагч Андрей Клычковын хэлснээр галыг бүрэн унтраасан байна. Тэрээр агуулах нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн үү, эсвэл онгоцны сэг дээр нь унасны улмаас гал гарсан уу гэдгийг тодорхой хэлээгүй байна.

Мөн Оросын Воронеж, Тула мужид Украины нисгэгчгүй онгоцыг унагасан тухай бүс нутгийн захирагч нар болон Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Аль ч тохиолдолд хүний амь нас хохироогүй, биет хохирол учраагүй байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #тусгай ажиллагаа, #Севастополь,