Хэдэн сарын турш ширүүн тулаан өрнөсний эцэст тавдугаар сард Оросын мэдэлд орсон Бахмут хотын өмнөд хэсгийн Андриевка тосгоныг түрэмгийлэгч хүчнээс чөлөөлсөн болохыг Украины Зэвсэгт хүчний жанжин штаб өнөөдөр мэдэгдэв.

Киевийн цэргүүд бүс нутагт байр сууриа бэхжүүлж байгаа бол Оросын цэргүүд ихээхэн хохирол амсаж, техник хэрэгслээ алдсан гэж Украины жанжин штаб өглөөний тайландаа дурджээ. Оросын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Андриевка тосгон нь Донецк мужид, өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн ширүүн бөгөөд хамгийн урт тулаан болсон Бахмут хотоос өмнө зүгт оршдог газар юм.

Жанжин штаб мөн Бахмутаас өмнө зүгт орших Клищивка тосгоны ойролцоо "хэсэгчилсэн амжилтанд хүрсэн" талаар мэдэгдэв.

“Андриевкаг эзэлж, тогтоон барих нь Бахмутын баруун жигүүрт гарах бидний зам болох бөгөөд цаашдын бүх довтолгооны амжилтын түлхүүр юм” гэж довтолгоонд оролцсон Довтолгооны гуравдугаар бригад олон нийтийн сүлжээн дэх хуудсараа дамжуулан мэдэгджээ.

Украин бага хохирол амсахын тулд мина болон Оросын "маш идэвхтэй" хамгаалалтаас зайлсхийж бүс нутагт болгоомжтой урагшиллаа гэж бригадын хэвлэлийн төлөөлөгч Олександр Бородин мөн мэдэгдэв.

“Тэд энд жигүүрийг маш сайн хамгаалж байгаа, учир нь байр сууриа алдвал Бахмут хотыг тогтоон барихад шууд асуудал үүснэ гэдгийг тэд ойлгож байгаа.”

Мөн Андриевкагаас юу ч үлдээгүй болохыг хэлээд, “гэхдээ газар нутаг, талбайн хувьд чухал” болохыг тэмдэглэсэн байна.

Цэргийн шинжээч Александр Мусиенкогийн хэлснээр тосгон өндөрлөг газарт байдаг тул энэ нь Украины хүчинд давуу тал авчрах болно гэв.

Энэ үеэр, Оросын цэргүүд Донецк мужийн өмнө зүгт Авдиевка, Марьинка тосгоны чиглэлд урагшлахаар довтолж байгаа ч дайралтыг амжилттай барьж байгааг Украины Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр Украины цэргүүд Марьинкагийн ойролцоох Оросын бүх дайралтыг няцаасан байна.

Украины цэргүүд мөн өмнөд фронтод, Запорожье мужийн Вербове тосгоны ойролцоо дайсанд их хэмжээний хохирол учруулж байгааг жанжин штаб мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Украины дайн, #сөрөг довтолгоо, #Андриевка,