Украины агаарын хүчин 10 пуужин харваж, гурван хурдны завиар дайрсны дараа лхагва гарагийн үүрээр Крымийн хойг дахь Севастополь усан онгоцны үйлдвэрт гал гарч, хоёр хөлөг онгоц гэмтсэн болохыг Оросын батлан хамгаалах яам мэдэгдэв.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем долоон пуужинг унагаж, гурван завийг эргүүлийн хөлгийн тусламжтайгаар устгасан байна.

Тус яам “Дайсны далавчит пуужинд оногдсоны улмаас засвар хийж байсан хоёр хөлөг онгоц гэмтсэн” гэж “Telegram” дахь мэдэгдэлдээ дурджээ.

Крымийн хамгийн том хот, Хар тэнгисийн томоохон боомт болох Севастополийн Москвагаас томилогдсон захирагч Михаил Развожаев дор хаяж 24 хүн шархадсан талаар мэдэгдсэн байна.

Онцгой байдлын албаны бүх алба хаагчид хэргийн газар дээр ажиллаж байгаа ба хотын бусад объектуудад аюул байхгүй” гэж Развожаев хэлэв.

Тэрээр боомтын дэд бүтцэд гал гарч буй гэрэл зургийг “Telegram”-д нийтэлсэн байна.

2014 онд Оросын Украинаас өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн усан онгоцны үйлдвэр нь Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоц, шумбагч онгоцыг угсарч, засварладаг стратегийн ач холбогдолтой газар юм. Мөн тус флотоос Украин руу олон удаа нисгэгчгүй онгоц болон пуужингаар довтолсон байдаг.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Крымийн хойг, #Украины довтолгоо,