Украин өнгөрсөн долоо хоногт Оросын армийн эсрэг хийж буй сөрөг довтолгооныхоо үр дүнд зүүн болон өмнөд фронтод зарим газар нутгийг эргүүлэн авснаа даваа гарагт мэдэгдэв.

Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар телевизийн ярилцлагадаа Украины хүчин тавдугаар сард Орост эзлэгдсэн зүүн Бахмут хотын орчимд бараг 2 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эргүүлэн авсан гэж мэдэгдсэн байна.

Тэрээр дараа нь “Telegram” аппликейшн дээр Украины арми өнгөрсөн долоо хоногт өмнөд Таврияд 4.8 хавтгай дөрвөлжин километр талбайг эргүүлэн авсан болохыг мэдэгджээ.

Түүний хэлснээр Украины цэргүүд зүүн бүсийн Авдиевка хотын өмнөд хэсэгт орших Опитне тосгоны зарим хэсгийг эзлэн авч, зүүн Донецк мужийн Новомайорське тосгоны ойролцоо “хэсэгчилсэн амжилтанд хүрсэн” байна.

Мөн Бахмутаас өмнө зүгт Андриевка болон Клищивка тосгоны ойролцоо “зарим амжилтанд хүрсэн” гэв.

Зургадугаар сарын эхээр Украины сөрөг довтолгоо эхэлснээс хойш Киевийн хүчин Бахмутын орчимд нийт 49 хавтгай дөрвөлжин километр талбайг чөлөөлсөн бол Таврия чиглэлд 256 хавтгай дөрвөлжин километр талбайг эргүүлэн авсан болохыг Малиар хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Украины арми Крымийн ойролцоох байгалийн хийн болон газрын тосны өрөмдлөгийн газрыг Оросоос эргүүлэн авсныг Украины цэргийн тагнуулын алба (ГУР) даваа гарагт мэдэгдэв. 

“Telegram”-д мэдээлснээр Бойко цамхаг гэгддэг өрөмдлөгийн тавцангуудыг Орос улс 2015 онд эзэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд цөмрөн орсноос хойш Москва цэргийн зориулалтаар ашиглаж байжээ.

Украины хувьд Бойко цамхагт хяналтаа эргүүлэн тогтоох нь стратегийн ач холбогдолтой бөгөөд үүний үр дүнд Орос тэднийг цэргийн зориулалтаар ашиглах чадвараа алдсан гэж тус алба Telegram дээр байрлуулсан дүрс бичлэгтээ дурдсан байна.

Мөн “Орос улс Хар тэнгисийн усыг бүрэн хянах боломжоо алдсан бөгөөд энэ нь Украиныг Крымийг эргүүлэн авахад олон алхам ойртуулж байна” гэж онцолжээ.

Ажиллагааны үеэр Украины тусгай хүчин нисдэг тэрэгний сум, Хар тэнгис дэх хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах боломжтой радарын систем зэрэг бусад "үнэ цэнэтэй" зүйлсийг өөрийн болгосон байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #сөрөг довтолгоо,