Хятадад байгалийн хий нийлүүлэх томоохон төсөл болох "Сибирийн хүч 2" дамжуулах хоолойн маршрут ойрын хугацаанд эцэслэгдэнэ гэдгийг Оросын тал лхагва гарагт мэдэгдэв.

Украины дайнаас болж Орос улс Европын зах зээлээс холдож, байгалийн хийн нийлүүлэлтээ Ази руу чиглүүлж байгаа бөгөөд Москва ирэх онд хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Оросын Ерөнхий сайдын орлогч, эрчим хүчний дээд албан тушаалтан Александр Новак Оросын “Эрчим хүчний бодлого” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ажил эцсийн шатандаа орсон” гэж мэдэгджээ.

Хийн хоолой Сибирийн өмнөд хэсгийг Ачинск хотын ойролцоогоор дайран өнгөрч, дараа нь зүүн зүгт Красноярск, Эрхүү хотыг чиглэн, Монголын хилд тулж байгааг Новак хэлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Москвад айлчлах үед хоёр улсын хооронд хийн хоолойн асуудлаарх бүх гэрээ хэлэлцээр хийгдсэн болохыг мэдэгдсэн юм.

Мөн Орос, Хятадын компаниуд энэ оны эцэс гэхэд хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурна гэдгийг Новак тухайн үед мэдэгдэж байв.

Хийн хоолойн барилгын ажил хэзээ дуусах нь хараахан тодорхойгүй байна.

Одоогийн байдлаар Орос улс “Сибирийн хүч 1” хоолойгоор дамжуулан зүүн хойд Сибириэс Хятад руу байгалийн хий экспортолж байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Байгалийн хийн хоолой, #ОРос, #Сибирийн хүч 2,