Хятад улс төрийн захиргааны төв байгууллагуудын албан тушаалтнуудыг “iPhone” гар утас болон бусад гадаадын брэндийн төхөөрөмжийг албаны ажилд ашиглахгүй байх, ажлын байран дээр авчрахгүй байхыг тушаажээ.
Лхагва гарагт “Wall Street Journal”-ын мэдээлснээр уг тушаалыг сүүлийн долоо хоногт дээд албан тушаалтнууд нь ажилтнууддаа өгсөн бөгөөд цар хүрээ нь оддогоор тодорхойгүй байна.
Хятадын эрх баригчид энэхүү хоригийг ирэх долоо хоногт болох “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний өмнө хэрэгжүүлж байгаа нь анхаарал татаж байна. Хятад бол “Apple”-ийн хамгийн том зах зээлийн нэг бөгөөд орлогынх нь бараг тавны нэгийг бүрдүүлдэг.
“WSJ” нийтлэлдээ “Apple”-аас өөр гар утас үйлдвэрлэгчийн нэрийг дурдаагүй ч уг хориг нь Хятад, АНУ-ын харилцаа улам хурцадмал болж байгаа энэ үед Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын санааг зовоож болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Вашингтон холбоотнуудтайгаа хамтран чипний үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятадад нийлүүлэх боломжийг хааж, Бээжин нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing”, “Micron Technology” зэрэг АНУ-ын өндөр зэрэглэлийн фирмүүдийн нийлүүлэлтийг хязгаарласнаар Хятад, АНУ-ын харилцаа улам муудсан.
Мөн сүүлийн жилүүдэд Хятад улс мэдээллийн аюулгүй байдалдаа илүү ихээр анхаарал хандуулж, компаниудад зориулсан хууль тогтоомж, шаардлагуудыг шинээр нэвтрүүлж байгаа.
АНУ-ын компаниуд Хятадыг “хөрөнгө оруулалт хийх боломжгүй, мөн торгууль, нэгжлэг болон бусад үйлдлүүдийнх нь улмаас тус улсад бизнес эрхлэхэд эрсдэлтэй болж байна” гэж дүгнэснийг АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо өнгөрсөн долоо хоногт Хятадад айлчлах үеэрээ уламжилсан юм.
АНУ мөн сүүлийн үед Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” болон Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” видео платформын эсрэг ижил төстэй хориг тавьсан.
Эх сурвалж: Reuters

#iPhone, #АНУ, #ХЯтад, #Gpple,