Венец ирэх оны хавраас эхлэн удаан хугацаанд маргаан дагуулсан нэвтрэх хураамжийн системийг туршилтын журмаар эхлүүлэхээр төлөвлөж байгааг хотын зөвлөл мягмар гарагт мэдэгдэв.
Энэ нь жуулчдын урсгалыг зохицуулах зорилготой алхам бөгөөд өдрийн аялагчдын нэвтрэх хураамж 5 евро буюу 5.35 ам.доллар байх гэнэ.
Хураамж нь оюутнууд, холоос ирж ажилладаг хүмүүс, оршин суугчид, 14-өөс доош насны хүүхдүүд, мөн хотод хонох жуулчдад хамаарахгүй болохыг хотын зөвлөл мэдэгдэв.
Уг системийг ирэх жил нийт 30 хоногийн турш турших ба хавар, зуны аялал жуулчлалын оргил үед голчлон анхаарахаар төлөвлөж байгаа аж.
Венецийн аялал жуулчлалын зөвлөх Симоне Вентурини зорилго нь “Венецэд амьдарч, сурч, ажиллаж байгаа болон тус хотод зочилж буй хүмүүсийн эрхийг тэнцвэржүүлэх явдал” болохыг тэмдэглэсэн байна.
Мөн энэ нь мөнгө олох зорилготой алхам биш бөгөөд олсон орлого нь зөвхөн системийг хэрэгжүүлэх зардалд зарцуулагдана гэдгийг тэрээр хэлэв.
Туршилтыг хэзээ явуулах, хэрхэн хэрэгжүүлэхийг ирэх долоо хоногт зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Уг төлөвлөгөө анх 2019 онд яригдаж байсан ч цар тахал, дараа нь техникийн болон процедурын асуудлаас болж хойшлогдоод байсан юм.
Цар тахлын хязгаарлалт суларснаас хойш дэлхий даяар аялал жуулчлал эргэн сэргэсэн. Тэр дундаа Венецийг зорих жуулчдын тоо хотын 50,000 орчим оршин суугчдаас давж, хотын нарийхан гудамжнуудыг дүүргэх болжээ.
Үүний зэрэгцээ, долдугаар сард ЮНЕСКО-ийн мэргэжилтнүүд Италийн эрх баригчдыг цаг уурын өөрчлөлт, аялал жуулчлалын нөлөөллөөс хотыг хамгаалах талаар хангалттай арга хэмжээ авахгүй байгааг анхааруулаад, Венецийг устах аюулд буй өвийн жагсаалтад нэмэхийг зөвлөсөн юм.
Эх сурвалж: Reuters