Оросын Санкт-Петербург дахь цэрэг татлагын газрын гадаа тэсрэх бөмбөг дэлбэрсэн тухай орон нутгийн "Фонтанка" мэдээллийн сайт мягмар гарагт нүдээр үзсэн гэрчүүдээс иш татан мэдээлэв.
Ойролцоо амьдардаг оршин суугчдын хэлснээр дэлбэрэлт мягмар гарагийн үд дундын үед болсон байна.
Эрх баригчид ойролцоох орхигдсон хоргодох байрыг бүсэлж хамгаалалтдаа авчээ. “Фонтанка”-ийн мэдээлснээр тус байгууламжид "бага зэргийн гэмтэл" учирсан байна.
Мөрдөн байцаагчид дэлбэрэлтийг цэрэг татлагын газраас 20 метрийн зайд орших хоргодох байр руу чиглэсэн хонгилд болсон гэж таамаглаж байгаа аж.
Тэсрэх төхөөрөмж нь 100-150 грамм дарь бүхий, батарейгаар ажилладаг "радио модуль" байсан байна.
Албаныхны өгсөн мэдээллээр дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.
Үүний зэрэгцээ, өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсад өөр нэг дэлбэрэлт болж, Оросоос томилогдон ажиллаж буй албан тушаалтан дэлбэрэлтэд өртсөн тухай Украин болон Оросын хэвлэлүүд мягмар гарагт мэдээлжээ.
Луганскийн гаалийн газрын дарга Юрий Афанасьевскийг гэртээ байхад нь бөмбөг дэлбэрсэн бөгөөд олон хэлтэрхийний шархтай эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд гэмтэл аваагүй аж. Афанасьевскийн хүү мөн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Оросын Мөрдөн байцаах хорооны Луганск дахь салбар уг хэрэгтэй холбоотойгоор нэгэн эмэгтэйг саатуулсан болохыг Оросын төрийн мэдлийн “Тасс” агентлаг мэдээлэв. Эмэгтэй ням гарагт Афанасьевскийд “тэсрэх төхөөрөмжтэй гар утас” өгсөн гэдгээ хүлээжээ.
Украины аюулгүй байдлын албаны эх сурвалжийн хэлснээр Афансевский нь Оросын Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) агент бөгөөд Луганскийн захирагч Леонид Пасечникийн “санхүүч”-ээр ажилладаг байна.
Эх сурвалжийн хэлснээр Афанасьевский мөн Украины эсрэг тулалдаж буй зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлэхийн тулд мөнгө угаах үүрэг хүлээдэг аж.
Эх сурвалж: The Moscow Times

#Луганск, #Санкт-Петербург, #Украины дайн,