Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Украины үр тариаг Хар тэнгисээр экспортлохыг зөвшөөрсөн НҮБ-ын хэлэлцээрийг хэлэлцэх зорилгоор Орост айлчлах гэж байгааг Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам (АК) намын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.
НҮБ болон Туркийн зуучлалаар байгуулсан хэлэлцээр нэг жил үргэлжилсэн боловч өнгөрсөн сард Москва хэлэлцээрээс гарснаар дуусгавар болсон юм. Хар тэнгисийн боомтуудаар олон арван сая тонн үр тариа тээвэрлэхийг зөвшөөрсөн уг хэлэлцээр зогссоноор дэлхий дахинд, нэн ялангуяа Африкийн ядуу буурай орнуудад хүнсний хямрал нүүрлээд байгаа.
“АК” намын хэвлэлийн төлөөлөгч Омер Челикийн хэлснээр Эрдоган “удахгүй” Оросын Хар тэнгисийн эрэг дээр байрлах Сочид айлчилна гэв. Айлчлалын үеэр Эрдоган Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах эсэх талаар тодорхой хэлээгүй байна.
“Уг айлчлалын дараа үр тарианы хэлэлцээртэй холбоотой өөрчлөлт гарч, шинэ шатанд хүрч магадгүй” гэж Челик мэдэгджээ.
Кремлийн зүгээс мөн хоёр орны удирдагч ойрын хугацаанд биечлэн уулзахаар тохиролцоонд хүрсэн болохыг баасан гарагт мэдэгдсэн.
“Bloomberg”-ийн хоёр эх сурвалжаас иш татан мэдээлснээр Эрдоган Путинтэй есдүгээр сарын 8-нд Энэтхэгт болох Их 20-ын уулзалтын өмнө Орост уулзах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Режеп Таийп Эрдоган, #турк, #үр тарианы хэлэлцээр,