Лхагва гарагийн орой Москвагаас хойд зүгт онгоц осолдож, бүх 10 зорчигч нь амь үрэгджээ. Уг онгоцоор Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин зорчиж байсан гэж гэж Оросын эрх баригчид мэдэгдэв.

Хоёр сарын өмнө армийн дээд удирдагчдын эсрэг бослого гаргасан Пригожинийн хувь заяаны талаар Кремль болон Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар хийгээгүй байна.

 “Вагнер”-тай холбоотой “Grey Zone” суваг “Telegram”-д түүнийг нас барсан гэж зарлаж, түүнийг баатар, эх оронч хэмээн өргөмжилж, “Орос орноос урвасан” үл мэдэгдэх хүмүүсийн гарт амиа алдсан хэмээн тайлбарлажээ.

Түүний дэмжигчдийн зарим нь Оросын төрийг, зарим нь пүрэв гарагт тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэх гэж буй Украиныг буруутгаж байна.

Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ашиг сонирхлыг эсэргүүцэж байсан улс төрчид, сэтгүүлчид болон бусад хүмүүс мөн тодорхойгүй нөхцөл байдалд амиа алдсан байдаг.

Пригожин үхсэнээр 1999 онд засгийн эрхэнд гарснаас нь хойш Путиний эрх мэдэлд заналхийлсэн хамгийн ноцтой сорилт үгүй болсон гэсэн үг юм.

Осолдсон “Embraer”-ын “Legacy 600” тийрэлтэт онгоц ашиглагдаж эхэлснээсээ хойш 20 гаруй жилийн хугацаанд нэг л осол гаргаж байсан бөгөөд энэ нь механик гэмтэл гэхээсээ илүү багийнхны алдаанаас болж байсан гэж “International Aviation HQ” вэб сайт мэдээлэв.

“Embraer” нь Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээг дагаж мөрдөж байгаа ба 2019 оноос хойш онгоцонд засвар үйлчилгээ үзүүлээгүй гэж мэдэгджээ.

Нислэгийн ажиглалтын мэдээгээр сүүлийн 30 секундийн дотор огцом уналт хийх хүртлээ онгоцонд ямар ч асуудал илрээгүй байна.

Оросын нисэхийн агентлаг “Росавиациа”-ийн мэдээлснээр онгоцонд мөн Пригожиний баруун гар, хөлсний бүлэглэлийг босгоход тусалсан Дмитрий Уткин байжээ.

Оросын мөрдөн байцаагчид юу болсныг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Нэрээ нууцалсан зарим эх сурвалжийн хэлснээр онгоцыг нэг буюу хэд хэдэн газар-агаар ангиллын пуужингаар харвасан гэж үзэж байгаа аж.

Онгоц Москвагаас Санкт-Петербургийг чиглэн нисэж явсан бөгөөд Тверь мужийн Куженкино тосгоны ойролцоо осолдсон байна.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #ОРос,