АНУ-д галт зэвсгийн улмаас амиа алдсан хүүхдийн тоо түүхэн хэмжээнд хүрснийг Америкийн Хүүхдийн Эмч нарын Академиас нийтэлсэн шинэ судалгаа харууллаа.
Тус академи Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн нас баралтын мэдээллийн санг ашиглан хийсэн судалгааныхаа үр дүнг даваа гарагт “Pediatrics” сэтгүүлд нийтэлжээ.
Судалгаанд дурдсанаар 2019 онд 3,390 хүүхэд галт зэвсгээс болж амиа алдсан бол 2020 онд 4,368, 2021 онд 4,752 болж өссөн байна.
АНУ-д галт зэвсэг нь автомашины осол, хар тамхи, хорт хавдрыг давж, хоёр дахь жилдээ дараалан хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанаар нэрлэгдэж байгаа аж.
Судалгааны тэргүүлэх зохиолч, Нью-Йорк дахь “Northwell Health”-ийн хүүхдийн гэмтлийн мэс засалч, доктор Четан Сатья “Энэ бол гарцаагүй манай улсын нийгмийн эрүүл мэндийн гол хямралын нэг. Энэ улсад таны хүүхдийн амиа алдах хамгийн магадлалтай шалтгаан галт зэвсэг болоод байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж “NBC”-д ярьжээ.
2021 онд бууны шархнаас болж нас барсан хүүхдүүдийн бараг гуравны хоёр нь хүн амины хэргийн хохирогчид байсан ч санамсаргүй ослоор олон хүүхэд амиа алдсан байна. АНУ-ын бараг бүх мужид буутай холбоотой хүүхдийн үхэл бүртгэгджээ.
Сүүлийн саруудад, Флорида мужид 3 настай хүүхэд гар буугаар өөрийгөө буудаж нас барсан, Калифорнид 3 настай хүүхэд 1 настай дүүгээ гар буугаар хөнөөсөн, Мичиганд 2 настай хүүхэд хамгаалалтгүй галт зэвсэг оролдож байгаад гал алдан нас барсан, дөнгөж өнгөрсөн долоо хоногт л гэхэд Флорида мужид 6 настай хүүхэд есөн настай хүүхдэд буудуулж амиа алдсан зэрэг харамсалтай хэргүүд гарчээ.
Мөн гал зэвсэгтэй холбоотой аллагын 67 орчим хувийг хар арьст хүүхдүүд эзэлж байгаа бол цагаан арьст хүүхдүүд галт зэвсгээр амиа хорлосон хэргийн 78 орчим хувийг эзэлж байгааг судалгаагаар тогтоосон байна.
2021 онд бүртгэгдсэн галт зэвсэгтэй холбоотой хүүхдийн нас баралтын 64.3%-ийг хүн амины хэрэг, 29.9%-ийг амиа хорлолт, 3.5%-ийг санамсаргүй осол эзэлжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #галт зэвсэг, #хүүхдийн нас баралтын шалтгаан,