"Хилари" шуурга орон нутгийн цагаар ням гарагийн орой АНУ-Мексикийн хилийг давж Калифорни муж руу оржээ. Энэ нь 1997 оны “Нора”-аас хойш тус мужийг дайрч буй анхны халуун орны шуурга болж байна.
Шуурганы улмаас Өмнөд Калифорнид хүчтэй салхи шуурга, аадар бороо орж, гудамж талбай усанд автсан байна. Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом өмнөд Калифорнийн ихэнх хэсэгт онц байдал зарлаж, ган гачигт нэрвэгдсэн бүс нутагт үерийн аюулаас сэрэмжлүүлэв.
Цаг уурчдын мэдээлснээр уулархаг болон цөлийн бүс нутагт 12-25 см буюу нэг жилд ордог хур тунадас орж магадгүй байна.
Орон нутгийн цагаар 23:00 цагт "Хилари" шуурганы гол цөм нь Лос Анжелесээс зүүн өмнө зүгт 16 километрийн зайд байсан бөгөөд салхины хурд цагт 72 километр хүрч байжээ. “Хилари” 28 км/цаг хурдтайгаар баруун хойд зүгийг чиглэж байгаа ба салхи нь шуурганы төвөөс 370 километрийн зайд сунасан байна.
Шуурга даваа гарагт Калифорни мужаар дамжин хойд зүг рүү нүүж, Невадагийн төвд хүрээд сарних төлөвтэй байгаа бөгөөд "түүхэн" хэмжээний хур тунадас орж, энэ зам дагуу үер, хөрсний гулгалт үүсгэж болзошгүй байгааг Үндэсний цаг уурын албаны анхааруулав.
АНУ-ын хоёр дахь том сургуулийн дүүрэг болох Лос Анжелес хотын нэгдсэн сургуулийн дүүрэг шуурганаас болж даваа гарагийн хичээлүүдээ цуцалсан. Пасадена сургуулийн нэгдсэн дүүрэг болон Сан Диегогийн нэгдсэн сургуулийн дүүрэг дэх кампусууд мөн адил үйл ажиллагаагаа явуулахгүй болохыг албаны хүмүүс мэдэгдэв.
Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр ням гарагт зургаан цагийн дотор хагас жилд ордог хур тунадас орсны дараа гурван гол замыг хаасан байна.
“Хилари” ням гарагт хойд зүгт нүүхдээ Мексикийн Баха Калифорнийг дайрсан бөгөөд дор хаяж нэг хүн амиа алдаж, зарим газарт их хэмжээний үер буусны улмаас замууд угаагджээ.
Эх сурвалж: CNN

#АНУ, #Калифорни муж, #Хилари халуун орны шуурга,