АНУ нь Украин руу “F-16” сөнөөгч онгоц илгээх зөвшөөрлийг Дани, Нидерланд улсад олгосон тухай албаны хүн пүрэв гарагт мэдэгджээ.
Украины тал Оросын агаарын давуу талыг эсэргүүцэхийн тулд АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцыг холбоотон орнуудаасаа удаан хугацаанд хүсэж байгаа.
Эцэст нь Вашингтон нисгэгчдийн сургалт дуусмагц “F-16” онгоцнуудыг Украинд шилжүүлэх үйл явцыг түргэсгэнэ гэсэн албан ёсны баталгааг Дани, Нидерландад өгсөн байна.
Саяхан Дани, Нидерланд улс Украинд цэргийн нисэх онгоц шилжүүлэхийн тулд үйлдвэрлэгч АНУ-аас ийм баталгаа хүсээд байсан юм.
Украины нисгэгчдэд зориулсан “F-16” сөнөөгч онгоц жолоодох сургалт энэ сард Дани улсад эхэлсэн бөгөөд Данийн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Троэлс Поулсен сургалтын "үр дүн" 2024 оны эхээр харагдана гэж долдугаар сард мэдэгдэж байв.
НАТО-ийн гишүүд болох Дани, Нидерланд нь нисгэгчдийг сургахаас гадна туслах ажилтнуудыг сургах, нисэх онгоцыг засварлах зэрэгт олон улсын хүчин чармайлтыг тэргүүлж байгаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Дани, Нидерланд руу захидал илгээж, хүсэлтээ баталгаажуулсан болохыг АНУ-ын албаны хүн мэдэгдэв.
Блинкен захидалдаа “‘F-16’ сөнөөгч онгоцыг Украинд шилжүүлэх, Украины нисгэгчдийг ‘F-16’-ийн мэргэшсэн сургагч багш нараар сургахад АНУ-ын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгийг би та бүхэнд уламжилж байна” гэж бичжээ.
Цааш нь “Украин улс Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах чадвартай байх нь нэн чухал юм” гээд, “эхний нисгэгчид сургалтаа дуусгасны дараа Украин шинэ хүчин чадлаа бүрэн ашиглах” боломжтой болно гэж бичсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нисгэгчдийг “F-16”-ийн сургалтын хөтөлбөрт хамруулахыг дэмжсэн бөгөөд тухайн үед Дани улсад сургалт явуулахаас гадна Румынд сургалтын төв байгуулахаар болсон юм.
Эх сурвалж: Reuters

#F-16, #АНУ, #Дани, #Нидерланд, #сөнөөгч онгоц, #УКраин,