Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Сибирийн Красноярскийн хязгаар дахь уран баяжуулах үйл ажиллагаа явуулдаг Зеленогорск хотын холбооны станцад хийхээр төлөвлөж байсан халдлагыг таслан зогсоосноо пүрэв гарагт мэдэгджээ.
Төрийн өмчит “РИА” агентлагийн мэдээлснээр аюулгүй байдлын алба төрийн мэдэлд байдаг харилцаа холбооны оператор “Ростелеком” болон “ТрансТелеком” компанийн холбооны станцуудыг дэлбэлэхээр төлөвлөж байсан “ЗХУ-ын иргэд” бүлгийн хоёр гишүүнийг баривчилсан байна.
Тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, урьдчилан хорих төвд шилжүүлсэн байна.
Оросын Хууль зүйн яам “ЗХУ-ын иргэд” хэмээх өөр өөр бүлгүүдийн нэгдлийг 2022 онд хэт даврагчдын ангилалд оруулж байжээ.
Сибирийн Красноярск мужид орших 65,000 гаруй хүн амтай Зеленогорск хот нь Зөвлөлтийн үеэс Оросын цөмийн хөтөлбөрт зориулан уран баяжуулж ирсэн бөгөөд нэвтрэхийн тулд тусгай зөвшөөрөл шаарддаг хаалттай хот юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #террорист халдлага, #Зеленогорск, #Красноярскийн хязгаар,