Хавайн түймэрт үзүүлсэн хариу үйлдэл нь шүүмжлэлд өртсөний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “боломжтой болмогцооМауид очно гэдгээ мэдэгдэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлч Байденаас Хавайд амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаа талаар асуухад “Тайлбар өгөхгүй” гэж хариулсан аж.

Харин мягмар гарагт Милуоки хотод болсон арга хэмжээний үеэр тэрээр хүмүүнлэгийн хариу арга хэмжээ авах ажиллагааны нөөц, анхаарлыг сарниулна гэсэн болгоомжлолын улмаас аралд айлчлахаас зайлсхийж байгаагаа хэлсэн байна.

Байден “Би саад болохыг хүсэхгүй байна. Би гамшигт нэрвэгдсэн бүс нутагт олон удаа очиж байсан. Бид үргэлжилж буй сэргээн босгох хүчин чармайлтыг тасалдуулахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ. Мөн тэргүүн хатагтай Жилл Байден түүний Хавайд хийх айлчлалыг дагалдана гэдгийг хэлсэн байна.

Одоогийн байдлаар эрэн хайх, аврах 150 мэргэжилтнийг оролцуулаад холбооны 500 гаруй онцгой байдлын албан хаагч аврах ажилд туслахаар илгээгдэн, гамшгийн бүс нутагт ажиллаж байна.

Үүн дээр нэмээд нэмэлт хүч илгээхээр болсныг Байден өчигдөр мэдэгджээ. Мөн тус бүс нутагт байгаа АНУ-ын арми, эргийн хамгаалалтын алба зэрэг "холбооны бүх хөрөнгийг" сэргээн босгох ажилд ашиглана гэж хэлсэн байна.

АНУ-ын Жижиг Бизнесийн Захиргаа мөн орон нутгийн оршин суугчдад туслах зорилгоор бага хүүтэй гамшгийн зээл санал болгож эхэлсэн бол Холбооны Онцгой байдлын агентлаг (Fema) гамшгийн дараа яаралтай тусламж үзүүлэх зорилгоор өрх бүрт нэг удаа 700 ам.доллар олгохыг зөвшөөрсөн тухай Байден мэдэгджээ.

Тэрээр мужийн ард түмэнд хэрэгцээтэй бүх нөөц хөрөнгийг баталгаажуулахыг хүсэж байгаагаа илэрхийлээд “Тэдэнд хэрэгтэй бүх нөөц хөрөнгө тэдэнд зарцуулагдах болно. Шаардлагатай хугацаагаар бид Мауид туслах болно” гэж хэлсэн байна.

Хавайн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр түймэрт амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ. Мауигийн хамгийн их хохирол амссан хэсгээс хохирогчдын цогцсыг олноор гаргаж байгаа тул ойрын өдрүүдэд амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

12,000 орчим оршин суугчтай Лахайна хотын 80 орчим хувь нь түймэрт шатсан боловч даваа гарагт амбан захирагч Жош Грин гамшигт өртсөн бүс нутгийн 25%-д нь л хүмүүсийн цогцсыг эрэн хайсан тухай мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#АНУ, #жо байден, #Хавай, #Мауи,