Оросын өмнөд хэсгийн Дагестан мужид шатахуун түгээх станцад гал гарсны улмаас 25 хүн, түүний дотор гурван хүүхэд амь үрэгджээ.

“Интерфакс” агентлагийн албаны хүнээс иш татан мэдээлснээр даваа гарагийн шөнө Дагестаны нийслэл Махачкала хотын автозамын хажууд байрлах авто засварын газарт гал гарч, ойролцоох шатахуун түгээх станц руу тархсаны улмаас дэлбэрэлт болсон байна.

Нэг давхар байшин шатаж буй бичлэг интернэтэд тавигджээ.

Бичлэгт нэг хүн “Энд дайн болж байгаа юм шиг байна” гэж хэлж байгаа нь сонсогдох аж

Шархадсан хүний тоо 66-д хүрч, 10 хүний биеийн байдал хүнд байна гэж “РИА” агентлаг Оросын Эрүүл мэндийн дэд сайд Владимир Фисенкогийн хэлснээр мэдээлсэн байна.

Шархадсан хүмүүсийн 13 нь хүүхэд болохыг Дагестаны эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Оросын онцгой байдлын албаны мэдээлснээр 600 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан галыг унтраахад гал сөнөөгчид гурван цаг гаруй ажилласан байна.

Эх сурвалж: Reuters

#Гал түймэр, #ОРос, #Дагестан,