Ням гарагт Оросын байлдааны хөлөг Хар тэнгисийн баруун өмнөд хэсэгт явж байсан ачааны хөлөг рүү анхааруулах зорилгоор буудсан нь өнгөрсөн сард НҮБ-ын зуучлалын үр тарианы хэлэлцээрээс гарснаас хойш Орос улс анх удаагаа Украинаас гадна өөр улсын худалдааны хөлөг онгоц руу гал нээсэн явдал боллоо.
Долдугаар сард Орос улс Украинд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хар тэнгисээр дамжуулан экспортлох боломжийг олгодог үр тарианы хэлэлцээрээс гарсан бөгөөд Украины усан хилийг чиглэн явж буй бүх хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэгч гэж үзэхээ мэдэгдсэн юм.
Шалгалт хийх зорилгоор хөлгөө зогсоохыг шаардахад Палау улсын далбаатай “Сукру Окан” хөлөг онгоцны ахмад хариу өгөөгүй тул “Василий Быков” эргүүлийн хөлөг онгоцноос автомат буугаар буудсан гэж Орос улс ням гарагийн мэдэгдэлдээ дурдсан байна.
Оросын тал тус хөлгийг Украины Измаил боомт руу явж байсан гэж мэдэгджээ. “Refinitiv”-ийн мэдээллээс харвал хөлөг онгоц одоогоор Болгарын эргийн ойролцоо, Румыний Сулина боомтыг чиглэн явж байна.
Оросын Батлан хамгаалах яам “Хөлөг онгоцыг хүчээр зогсоохын тулд анхааруулах зорилгоор автомат зэвсгээр гал нээсэн” гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа цэргийнхэн “Ка-29” нисдэг тэргээр хөлөг онгоцонд хүрч, шалгалт хийсэн байна.
“Хяналтын хэсэг онгоцон дээрх ажлаа дуусгасны дараа ‘Сукру Окан’ Измаил боомт руу хөдөлсөн” гэж тус яам мэдэгджээ.
Туркийн Батлан хамгаалах яамны албан тушаалтан Румынийг чиглэн явж байсан хөлөг онгоцтой холбоотой хэрэг гарсныг батлаад, Анкара хэргийг шалгаж байгааг мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн ахлах зөвлөх энэ үйл явдлыг “Олон улсын далайн тухай хууль тогтоомжийг илт зөрчсөн, далайн дээрэм хийсэн үйлдэл, бусад улсын усан хилд байгаа гуравдагч улсын иргэний зориулалттай хөлөг онгоцны эсрэг гэмт хэрэг” гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #Хар тэнгис, #Сукру Окан,