Украины цэргүүд Бахмут хотын өндөрлөгүүдийг эргүүлэн авч, дайсны цэргүүдийг амжилттай бүсэлсэн болохыг Украины Батлан хамгаалахын сайд мэдэгдэв.

Ханна Малиар “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа Оросын цэргүүд Донецкийн зүүн хэсэгт орших Бахмут хотыг тойрон хөдөлж чадахгүй болсныг хэлээд, олон сар үргэлжилсэн цуст тулалдааны дараа дайсны хүчнүүдийг давахад ахиц дэвшил гарч байгааг хэлжээ.

Тэрээр “Бид Бахмутын хоёр жигүүрт ахиц дэвшил гаргасан. Бид тэнд бараг бүх гол өндөрлөгүүдийг авсан. Оросууд тэнд бүслэгдсэн, тэд гарч чадахгүй, одоо тэд Бахмут хотыг тойрон хөдөлж чадахгүй болсон. Учир нь бид хотыг өндөрлөгөөс буудаж байгаа” гэж хэлсэн байна.

Украины хүчин амжилттай урагшилж байгаа тул Оросын тал өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдсөн Харьковын бүс нутгууд руу довтолж, Украины байлдааны ангиудын анхаарлыг өөр зүгт татахыг оролдож байна гэж Малиар хэлжээ.

Улмаар пүрэв гарагт Украины эрх баригчид Бахмутаас хойд зүгт орших Харьков мужийн Купянск дүүргийн 37 хот, тосгоноос 12,000 энгийн иргэнийг албадан нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна.

Нүүлгэн шилжүүлэлт нь заавал биелүүлэх тушаал боловч хүмүүс өөрсдөө эрсдлээ даана гэсэн бичигт гарын үсэг зурснаар үлдэх боломжтой болохыг орон нутгийн цэргийн захиргаа мэдэгджээ.

Малиар “Украины арми гол анхаарлаа өмнөд хэсэгт, харин оросууд зүүн зүгт төвлөрүүлж байна. Оросууд Купянск, Лайман гэсэн хоёр үндсэн хэсэгт нэвтэрч байгаа ба тэнд хар дарсан зүүд шиг нөхцөл байдалтай байна” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Оросын арми Донецкийн өмнөд хэсэгт орших Старомайорск тосгоныг эргүүлэн авахаар тэмцэж байгаа аж. Украины хүчин тус тосгоныг өнгөрсөн сард түрэмгийлэгч хүчнээс чөлөөлсөн юм.

Малиарын хэлснээр тосгонд байрлаж буй цэргүүд сүүлийн өдрүүдэд байнгын цохилтод өртөж байгаа ч Украины цэргүүд дараагийн тосгон болох Урожайнег чөлөөлөх оролдлогоо үргэлжлүүлсэн хэвээр байна.

Эх сурвалж: The Guardian

#Бахмут, #Украины дайн,