Москвагийн ойролцоох оптик төхөөрөмжийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай орон нутгийн эрх баригчид лхагва гарагт мэдэгдэв.

Москвагаас зүүн хойд зүгт 70 километрийн зайд орших Сергиев Посад хотын Загорскийн оптик-механикийн үйлдвэрээс өтгөн утаа гарч буй дүрс бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.

Сергиев Посадын захиргаа үйлдвэрийн бүх барилга, цехийг бүрэн нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ.

Түүний хэлснээр ойролцоох олон барилгын цонх хагарсан байна.

Оросын төрийн мэдлийн “Тасс” агентлагийн онцгой байдлын албанаас иш татан мэдээлснээр 16 хүн бэртэж гэмтжээ.

Дотоодын бусад хэвлэлүүд дэлбэрэлтийн шалтгааныг нисгэгчгүй онгоцны цохилт, ажлын урсгалд алдаа гарсан зэргээр янз бүрээр мэдээлж байгаа аж.

Загорскийн оптик-механикийн үйлдвэр буюу “ЗОМЗ” нь Оросын армид зориулж шөнийн харааны төхөөрөмж, дуран зэргийг үйлдвэрлэдэг байна.

Лхагва гарагт дэлбэрэлт болсон үйлдвэрийн хажууд тэсрэх бодисын агуулах байдаг болохыг Москва мужийн прокурорын газар баталжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#дэлбэрэлт, #Москва, #ОРос, #Загорскийн оптик-механикийн үйлдвэр,