Украины цэргүүд зүүн өмнөд хэсгийн Старомайорское тосгоныг түрэмгийлэгч хүчнээс чөлөөлснийг Ерөнхийлөгч Володимир Зеленьский өчигдөр оройн мэдэгдэлдээ дурджээ.

Өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины сөрөг довтолгоо “нэлээд” эрчимжсэн болохыг Санкт Петербург хотоос мэдэгдсэн. Гэхдээ ямар нэг ахиц гаргаагүйг хэлээд,Сөрөг довтолгооны бүх оролдлогыг няцаасан бөгөөд дайсан их хэмжээний хохирол амсаад, ухарсан” гэж мэдэгдсэн байна.

Харин Оросын дэмжлэгтэй зэвсэгт хүчний удирдагч Александр Ходаковский өөр зүйл хэлжээ. Түүний хэлснээр Украины тал хэд хоногийн турш Старомайорское хотод системтэйгээр цохилт өгсөөр, хотын захыг барьж, урагшилсан гэв.

Оросын “ВарГонзо” цэргийн блогт Старомайорскоег Запорожьегийн зүүн өмнөд хэсэг дэх Оросын фронтын гол цэг байсныг тэмдэглээд, энэ мэдээ сэтгэл түгшээж байна гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Украины сөрөг довтолгоо өнгөрсөн сард эхэлсэн боловч Украины арми энэ хугацаанд багахан хэмжээний ахиц гаргасан. Оросын армийн минажуулсан талбай, бэхлэлтүүдийг нэвтлэхэд нэлээд хугацаа зарцуулж байгаа нь сөрөг довтолгоо удаашрахад хүргэж байна гэж Киев тайлбарладаг. 

Харин сүүлийн үед Украины сөрөг довтолгоонд шинэ түлхэлт эхэлсэн талаар нэрээ нууцалсан АНУ-ын батлан хамгаалахын албаны хүмүүс Америкийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Одоогоор Украины зүгээс энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Запорожье хотоос зүүн өмнө зүгт, Орехов хотоос өмнө зүгт 10 км зайд орших Роботине руу “хүчтэй фронтын давшилт” хийсэн байна.

“ВарГонзо” мөн Украины армийн цэргүүд Роботине хотын хойд болон зүүн захад байрлаж буй орос цэргүүдийг бөмбөгдөж байгааг мэдээлжээ. Киев энэ талаар мөн тайлбар хийгээгүй. Харин Оросын Батлан хамгаалах яам Украины дайралтыг няцааснаа мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, Украины Батлан хамгаалахын сайд Ханна Малиар цэргүүд нь Мелитополь болон Бердянск хотыг чиглэн "аажмаар урагшилж" байгаа тухай мэдэгджээ.

Хэрэв Украины арми цаашид Роботине хотын зүгт ахиц дэвшил гаргаж чадвал өмнө зүгт орших дараагийн суурин нь Мелитополийн замд байрлах Токмак байх юм.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #сөрөг довтолгоо, #Старомайорское,