Пүрэв гарагт Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Оросын тэнгисийн цэргийн флотын далайчныг байлдааны хөлөг онгоц дэлбэлэхээр завдсан хэрэгт буруутган баривчилсан болохоо мэдэгдэв.

“ФСБ” уг далайчныг Украины тусгай албаны өмнөөс “өндөр нарийвчлалтай пуужин тээвэрлэж буй Хар тэнгисийн флотын хөлөг онгоцонд террорист халдлага үйлдэхээр” төлөвлөж байсан гэж мэдэгдсэн байна.

Далайчин баривчлагдах үедээ гар хийцийн хоёр тэсрэх төхөөрөмжтэй байжээ.

Хорлон сүйтгэгчдийн баривчилгаатай холбоотой өмнөх мэдэгдлүүдээс ялгаатай нь “ФСБ” пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ баривчилгааны үеийн гэрэл зураг, дүрс бичлэг хавсаргаагүй байна.

Украины Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдсэнээр пүрэв гарагийн өглөөний байдлаар Оросын долоон байлдааны хөлөг онгоц Хар тэнгист байлдааны үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Калибр далавчит пуужин тээвэрлэж байгаа гэв.

Түүнчлэн баривчлагдсан далайчныг улсын нууцыг Киевт дамжуулсан гэж “ФСБ” үзэж багаа аж.

Түүнийг терроризм, эх орноосоо урвасан, тэсрэх бодисыг хууль бусаар хадгалсан, улсын нууц задруулсан гэх үндэслэлээр буруутгасан байна.

Тэрээр ялын дээд хэмжээ буюу бүх насаараа хоригдох ял авч магадгүй аж.

Эх сурвалж: Tass

#ОРос, #Холбооны аюулгүй байдлын алба,