Пүрэв гарагт АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс Аспенийн аюулгүй байдлын форумд оролцох үеэрээ зургадугаар сарын 24-нд Орост үймээн дэгдээсэн “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний талаар ярьжээ.
Беларусийн удирдагчийн зуучлалаар хөлсний бүлэглэл Беларусь руу шилжиж, харин Кремль хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэж тохиролцсоноор бослого өндөрлөсөн юм.
Гэсэн ч Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Пригожинд өс санасан бөгөөд хариу авах боломжтой цагийг хүлээж байх магадлалтай гэж Бернс үзэж байгаа аж.
“Вагнер” нь Африк, Ливи, Сири зэрэг оронд Оросын удирдлагыг хэрэгжүүлсээр байгаа тул Путин энэ бүлгийг яаравчлан удирдагчаас нь салгах гэж оролдохгүй.
Бернс “Путин бол өшөөгөө хүлээж байгаад, хөрсөн хойно нь авах сонирхолтой хүн” гэж хэлээд, Пригожинийг шийтгэлээс мултарч чадвал гайхах болно гэдгээ илэрхийлжээ.
Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн “Вагнер”-ын боссыг хордож үхэх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.
“Хэрэв би түүний оронд байсан бол юм идэхдээ болгоомжтой байх байсан. Би цэсэндээ анхаарлаа хандуулах байсан” гэж Байден хошигносон юм.
Тагнуулын төв газрын дарга мөн ижил бодолтой байгаагаа илэрхийлж, “Хэрвээ би Пригожин байсан бол хоол амсдаг хүнээ халахгүй байсан” гэж хэллсэн байна.
Түүнчлэн Тагнуулын байгууллага үймээн болохыг урьдаас мэдэж байсан гэх мэдээллийг Бернс баталжээ.
“Вагнер”-ын бослогын талаар мэдэж байсан гэх Оросын армийн ахлах генерал Сергей Суровикин мөн эрх чөлөөгөө хязгаарлуулсан болохыг тэрээр энэ үеэр дурдсан байна.
Эх сурвалж: BBC

#Вагнер, #Владимир Путин, #Евгений Пригожин, #ОРос,