Оросын тал Украины Хар тэнгисийн боомтуудад гурав дахь шөнөө дараалан агаараас цохилт өгч, Украин руу явж буй хөлөг онгоцнуудад заналхийлсээр байна.

Москва барууны орнуудаас Оросын хүнс, бордоонд тавьсан хязгаарлалтыг сулруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ аваагүй тохиолдолд НҮБ-ын зуучлалаар байгуулсан Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрт нэг жилийн хугацаанд оролцохгүй гэдгээ илэрхийлээд байгаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Оросын Украины Хар тэнгисийн боомтуудад хийсэн халдлагыг хатуу зэмлэн буруушааж, "Иргэний дэд бүтцийг устгасан нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн үйлдэл болно" гэж анхаарууллаа.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик эдгээр халдлагын үр дагавар Украины нутаг дэвсгэрээс хальж, дэлхийн зах зээлд улаан буудай, эрдэнэ шишийн үнэ өсөхөд нөлөөлж, тэр дундаа дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын ядуу буурай орнуудын иргэдэд хүндээр тусахыг анхааруулжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Оросын шийдвэртэй холбоотой "хүмүүнлэгийн үр дагавар"-ын асуудлаар баасан гарагт хуралдах төлөвтэй байна.

Киевийн талаас Оросын оролцоогүйгээр экспортоо сэргээхээр төлөвлөж байгаа ч Москва хэлэлцээрээс гарснаас хойш нэг ч хөлөг онгоц боомтуудаас хөдлөөгүй бөгөөд даатгагчид дайны бүс дэх худалдаанд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Хэлэлцээрээс гарснаас хойш Москва Украины хоёр том боомт хот болох Одесса, Николаевт гурав дахь шөнөө дараалан агаараас цохилт өгсөн бөгөөд пүрэв гарагийн цохилт хамгийн хүнд нь байжээ.

Боомтуудад хийсэн агаарын цохилтын улмаас байшин барилгуудад гал гарч, Одесса дахь Хятадын консулын газрын барилгад эвдрэл үүсэж, наад зах нь 27 энгийн иргэн бэртсэн байна.

Москва боомтуудад хийсэн халдлагыг даваа гарагт Крымийн гүүрэнд болсон халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарлав.

Түүнчлэн Оросын арми пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн Украины усан хилийг чиглэн явж буй бүх хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэгч, мөн далбааных нь эзэн улсыг Украиныг дэмжиж дайнд оролцож буй тал гэж үзэхээ мэдэгдсэн.

Хариуд нь Киев Орос эсвэл Оросын эзэлсэн Украины нутаг дэвсгэр рүү чиглэсэн бүх хөлөг онгоцыг мөн зэвсэг тээвэрлэгч гэж үзэхээ пүрэв гарагт мэдэгджээ.

АНУ Оросын заналхийллийг иргэний хөлөг онгоцонд халдаж магадгүй гэсэн дохио гэж үзэж байна.

Орос улс Украины экспортын хөлөг онгоцны хөдөлгөөнд саад учруулахын тулд хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа илэрхийлснээр дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ 8.5%-иар өсөхөд нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #үр тарианы хэлэлцээр, #Одесса, #Николаев,