“Вагнер”-ын хөлсний цэргүүд НАТО-ийн гишүүн Польшийн хилийн ойролцоох цэргийн полигонд Беларусийн тусгай хүчний бэлтгэл сургуулилалтад оролцож байгааг Беларусийн Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдэв.
Беларусийн Батлан хамгаалах яам “Беларусийн зэвсэгт хүчин ‘Вагнер’ хувийн цэргийн компанийн дайчидтай хамтарсан бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж байна. Долоо хоногийн турш тусгай хүчний ангиуд тус компанийн төлөөлөгчидтэй хамтран Брестийн бэлтгэлийн талбайд тулааны бэлтгэл хийнэ” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Энэ сарын эхээр Польш улс хилээр нэвтэрч буй цагаачдын тоо нэмэгдэж байгааг харгалзан, мөн “Вагнер”-ын хөлсний цэргүүд Беларусь руу шилжин суурьшсаны дараа гарч болзошгүй аливаа аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хамгаалалтаа чангатгаж, 500 цагдаа илгээхээ мэдэгдсэн билээ.
Зургадугаар сарын 24-нд болсон бослогын дараа “Вагнер” Беларусь руу шилжиж, хариуд нь Кремль тэдний эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох тохиролцоонд хүрсэн юм.
“Вагнер”-ын штабын даргын “Telegram”-д бичсэнээр Украины дайнд хөлсний бүлгийн 22 мянган дайчин алагдаж, 40 мянга нь шархадсан бол 10 мянга орчим дайчин нь Беларусь руу шилжих төлөвтэй байна. Харин 15 мянга орчим нь амралтаа авчээ.
Түүний хэлснээр Украины дайнд “Вагнер”-тай гэрээтэй 78,000 цэрэг оролцсоны 49,000 нь шоронгоос элсүүлсэн ялтнууд байсан байна.
Эх сурвалж: Reuters