Лхагва гарагт Оросын хөлсний цэргийн бүлгийн тэргүүн Евгений Пригожин өөрийн дайчдаа Беларусь улсад угтан авч, одоогоор Украины дайнд оролцохгүй болохыг нь хэлээд, харин Африкийн төлөө хүчээ нөөхийг тушаажээ.
Түүний хэвлэлийн алба уг бичлэгийг “Telegram”-д нийтэлсэн байна.
Бичлэгт Пригожин “Тавтай морил, залуусаа... Беларусийн газар нутагт тавтай морил” хэмээн дайчдаа угтан авчээ.
Тэрээр цааш нь “Бид нэр төртэй тулалдсан. Та бүхэн Оросын төлөө маш их зүйл хийсэн. Фронтод болж байгаа үйл явдал бол бидний оролцох шаардлагагүй гутамшиг юм” гэж хэлсэн байна.
Пригожин мөн Оросын өмнөд хэсэгт байрлах хуарангаас буулгасан “Цус, нэр төр, эх орон, эр зориг” гэсэн уриатай “Вагнер”-ын хар тугийг хүлээн авч буйг бичлэгт харуулжээ.
Беларусийн удирдагчийн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр “Вагнер”-ын дайчид Минскээс зүүн өмнөд хэсэгт орших цэргийн ангид байрлаж, армийнх нь цэргүүдэд зааварчилгаа өгөх юм.
Пригожин бичлэг дээр цэргүүдээ нутгийн иргэдтэй сайхан харьцахыг сануулаад, Беларусийн армийг сургах хугацаандаа “Африк руу шинэ аялалд” гарах хүчээ нөөхийг тушаажээ.
“Хэзээ нэгэн цагт өөрсдийгөө ичгэвтэр байдалд оруулахгүй гэдэгт итгэлтэй болсон цагтаа бид Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд дахин нэгдэж магадгүй юм” гэж тэрээр мөн хэлсэн байна.
Пригожинийг үг хэлсний дараа “Вагнер”-ыг үүсгэн байгуулалцсан Оросын цэргийн тагнуулын тусгай хүчний офицер асан Дмитрий Уткин дайчдадаа хандан үг хэлэв.
Тэрээр “Энэ бол төгсгөл биш. Энэ бол тун удахгүй хийгдэх дэлхий дээрх хамгийн том ажиллагааны дөнгөж эхлэл” гэж оросоор хэлсэн байна.
Дараа нь англи хэлээр “Тамд тавтай морил!” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Вагнер, #Евгений Пригожин,