Дэлхийн хамгийн олон оронд визгүй зорчих эрхтэй эсвэл урьдчилан виз хүсэх шаардлагагүй, хамгийн хүчирхэг паспорттой орнуудыг тодорхойлдог Лондонд төвтэй “Henley & Partners” компани 2023 оны жагсаалтаа танилцуулжээ.
Энэ жилийн хувьд, “Henley Passport Index”-ийн нэгдүгээр байрт таван жилийн турш эрэмбэлэгдэж ирсэн Япон улс гуравдугаар байр хүртэл ухарсан бол нэгдүгээрт Сингапур улс бичигдсэн байна. Сингапур улсын иргэд энэ жилээс өөрийн паспортоор дэлхийн 227 орны 193-т нь визгүй зорчих эрхтэй болжээ.
Монгол улсын хувьд 62 оронд визгүй зорчих эрхтэйгээр 77-д бичигдсэн байна.
“Henley & Partners” нь Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны мэдээлэлд үндэслэн жагсаалтаа гаргадаг бөгөөд дэлхийн хэмжээнд 199 паспортыг эрэмбэлдэг. Энэ нь визний бодлогод орсон өөрчлөлт зэргийг харгалзан жил бүр жагсаалтаа шинэчилдэг байна.
2006 онд тус жагсаалтыг гаргаж эхлэх үед визгүй зорчих боломжтой улс орны тоо 58 байсан бол 2023 онд 109 болж бараг хоёр дахин нэмэгдсэн болохыг тус байгууллага тайландаа тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч чансааны эхэнд болон сүүл хэсэгт бичигдэж буй орнуудын ялгаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрснийг онцолсон байна.
“Henley & Partners” компанийн ТУЗ-ийн дарга Кристиан Х.Кэйлин сүүлийн 10 жилийн хугацаанд Сингапур улс иргэдийнхээ зорчих эрх чөлөөг хангахаар завгүй ажиллаж, 25 шинэ чиглэлд визгүй зорчих боломжийг нээсэн болохыг тэмдэглэв. Мөн АНЭУ 2013 оноос хойш визгүй зорчих орнуудын тоонд 107 чиглэл нэмж, гайхалтай ахиц үзүүлсэн байна.
2023 оны хамгийн хүчирхэг 10 паспорт:
1. Сингапур (192 чиглэл)
2. Герман, Итали, Испани (190 чиглэл)
3. Австри, Финланд, Франц, Япон, Люксембург, Өмнөд Солонгос, Швед (189 чиглэл)
4. Дани, Ирланд, Нидерланд, Их Британи (188 чиглэл)
5. Бельги, Чех, Мальта, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Швейцар (187 чиглэл)
6. Австрали, Унгар, Польш (186 чиглэл)
7. Канад, Грек (185 чиглэл)
8. Литва, АНУ (184 чиглэл)
9. Латви, Словак, Словени (183 чиглэл)
10. Эстони, Исланд (182 чиглэл)
Харин 2023 оны хамгийн муу паспорттой улсаар Сири (30 чиглэл), Ирак (29 чиглэл), Афганистан (27 чиглэл) тодорчээ.
Эх сурвалж: CNN

#Дэлхийн хамгийн хүчирхэг паспорт, #Henley & Partners, #Henley Passport Index,