Солонгос хоорондын хилийг зөвшөөрөлгүй давсан АНУ-ын иргэн Хойд Солонгост саатуулагдсан болохыг НҮБ-ын командлал мягмар гарагт мэдэгджээ.
Тодруулбал, АНУ-ын иргэн “Хамтарсан хамгаалалтын бүс”-д зочлохдоо “Цэрэггүй бүс”-ийн Хойд болон Өмнөд Солонгосын цэргүүд нүүр тулан зогсдог цорын ганц хэсгийг зөвшөөрөлгүйгээр давсан байна.
Өмнөд Солонгосын “Dong-a Ilbo” өдөр тутмын сонин Өмнөд Солонгосын армиас иш татан энэ хүнийг АНУ-ын армийн хоёрдугаар зэрэглэлийн цэрэг Травис Кинг гэгч болохыг мэдээлжээ.
НҮБ-ын командлал “Twitter” хуудсандаа “Хамтарсан хамгаалалтын бүстэй танилцах аялалд явсан АНУ-ын иргэн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хилийн шугамыг зөвшөөрөлгүйгээр давсан. Бид түүнийг БНАСАУ-д саатуулагдсан гэж үзэж байгаа бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхийн тулд Хойд Солонгосын ардын армитай хамтран ажиллаж байна” гэж жиргэжээ.
АНУ-ын Төрийн департамент “АНУ-ын иргэдийг баривчлах, удаан хугацаагаар саатуулах ноцтой эрсдэл байсаар байгааг харгалзан” өөрийн улсын иргэдийг Хойд Солонгост нэвтрэхийг хориглосон байна.
АНУ-ын иргэн Отто Уормбиер 2015 онд Хойд Солонгосоор аялахдаа тус улсын эрх баригчдад саатуулагдсаны дараа Төрийн департамент уг хоригийг хэрэгжүүлж байв. Тэрээр 2017 онд шоронгоос суллагдан, ухаангүй байдалтайгаар АНУ-д буцаж ирснээсээ хэдхэн хоногийн дараа нас барсан юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Хойд солонгос, #Травис Кинг,