Крымийн хойгийг Оросын Краснодар мужтай холбосон Крымийн гүүрэн дээр "онц байдал" үүссэний улмаас замын хөдөлгөөнийг зогсоосон тухай Оросоос томилогдсон захирагч Сергей Аксенов даваа гарагийн өглөө “Telegram”-аар мэдэгджээ.
Тэрээр гүүрний 145-р баганад эвдрэл үүссэн гэснээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Аксенов болон Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев нар гүүрэн дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бүс нутагтаа шуурхай штаб байгуулжээ.
Харин “РБК-Украина” мэдээллийн агентлаг гүүрэн дээр дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай мэдээлэв.
“Вагнер”-ын хөлсний бүлэглэлтэй холбоотой, “Telegram”-д олон дагагчтай “Оросын саарал бүс” хуудас мөн гүүрэн дээр өглөөний 03:04 болон 03:20 цагт хоёр удаа цохилт өгсөн тухай мэдээлсэн байна.
Мөн үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын Белгород мужийн хоёр иргэн амиа алдаж, нэг хүүхэд бэртсэн болохыг Белгород мужийн захирагч мэдэгджээ.
Одоогоор Украины талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Орос улс Крымийг 2014 онд Украинас өөртөө нэгтгэсэн ч олон улсад Украины нэг хэсэг хэвээр гэж үздэг.
Өнгөрсөн аравдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас 19 километр үргэлжлэх авто болон төмөр замын гүүрэнд эвдрэл үүсэж байв. Тухайн үед халдлагыг Украины аюулгүй байдлын хүчнийхэн зохион байгуулсан гэж Кремль мэдэгдэж байсан бол Украины тал хэдэн сарын дараа халдлагыг шууд бусаар хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: Reuters

#крымийн гүүр, #ОРос, #УКраин,