“Вагнер”-ын зарим цэргүүд Африкийг орхиж байгаа ба үүнийг Москвагийн явуулж буй цэвэрлэгээ байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д төвтэй “NBC News” агентлаг “Вагнер”-ын олон арван дайчид Төв Африкийн Бүгд Найрамдах улс (ТАБНУ)-ын Банги дахь цэргийн баазад цугларч, техник хэрэгслээ цэгцэлж буй дүрс бичлэгийг цацсан байна. “Jeune Afrique” сэтгүүл мөн өнгөрсөн пүрэв гарагт 500-600 хөлсний бүлгийн дайчид Бангигаас гарч явсан болохыг мэдээлжээ.
Атлантын Зөвлөлийн судалгааны төвийн ахлах ажилтан Алиа Брахими энэ талаар “Цэвэрлэгээ байх өндөр магадлалтай. Учир нь одоогийн байдлаар Путиний хувьд үнэнч байдал хамгийн чухал асуудал болоод байгаа” гэж тайлбарлав.
АНУ-д төвтэй Гадаад харилцааны зөвлөлийн мэдэгдсэнээр “Вагнер” нь өнгөрсөн хугацаанд Кремлийн суртал ухуулгыг дэмжих зорилгоор Африк даяар батлан хамгаалах болон цэргийн дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд голдуу ТАБНУ, Ливи, Мали, Суданд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Гэвч тус бүлэглэлийн удирдагч Евгений Пригожин зургадугаар сард Орост үймээн самуун дэгдээсний дараа “Вагнер”-ын Кремльтэй харилцах харилцаа сүүлийн хэдэн долоо хоногт муудаад байгаа юм.
ТАБНУ-ын Ерөнхийлөгч Фаустин-Арчанж Туадерагийн зөвлөх Фиделе Гуанджика хөлсний бүлгийн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл цацагдсаны дараа тус улс дахь “Вагнер”-ын байр суурьт “ямар ч өөрчлөлт ороогүй” гэж олон нийтэд мэдэгджээ.
Гэвч “Sky News” ТАБНУ-ын Батлан хамгаалах яамны ахлах эх сурвалжаас иш татан мэдээлснээр Оросын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахаас татгалзсан “Вагнер”-ын цэргүүд Африк тивийг орхин явж байгаа аж.
Албаны эх сурвалжийн хэлснээр тус улсад “Вагнер”-ын 1,300-1,400 цэрэг үлдсэн байна.
Эх сурвалж: Insider

#Вагнер, #ОРос, #Төв Африкийн Бүгд Найрамдах Улс,