АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Литвад болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө “CNN”-д ярилцлага өгчээ.
НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Киев эвслийн гишүүн болно гэсэн хүлээлттэй байгаа боловч Байден болон НАТО-ийн гишүүд тус улсыг эвслийн гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрөх бус, харин Украины Оросын эсрэг тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулахаар зорьж байгаа бололтой.
Байден ярилцлагадаа Украиныг НАТО-д элсүүлэх эсэх асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй байгааг онцлоод, НАТО-ийн батлан хамгаалах гэрээний дагуу тус холбоо Оростой дайнд татагдан орж магадгүй байгааг тэмдэглэжээ.
Тэрээр “Одоо, яг энэ мөчид, Украиныг НАТО-ийн гэр бүлд оруулах эсэх талаар НАТО санал нэгтэй байгаа гэж би бодохгүй байна” гэж хэлсэн байна.
Байден Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг хэлэлцэхээс өмнө Украин дахь Оросын дайныг зогсоох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд НАТО шаардлагатай зэвсгээр хангасаар байх болно гэж мэдэгджээ.
Харин Зеленьский Украиныг НАТО-д урьснаар НАТО Москвагаас айдаггүй гэдгээ харуулна гэж үзэж байна. Украин НАТО-д элсээгүй ч аюулгүй байдлын тодорхой баталгаа байх ёстой бөгөөд Вильнюс хотод болох уулзалтын үеэр энэ нь түүний гол зорилго байх болно гэдгийг ням гарагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Зеленьский “ABC” телевизийн ярилцлагад “Би тэнд очих болно, энэ шийдлийг хурдасгах, холбоотнуудтайгаа зөвшилцөхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэж хэлсэн байна.
Түүнчлэн Унгар, Турк улс тус эвсэлд нэгдэх Шведийн хүсэлтийг хаагаад байгаа ба энэ асуудал Вильнюсын хэлэлцэх асуудлын нэг хэсэг байх нь тодорхой юм.
Эх сурвалж: Reuters

#жо байден, #Нато, #УКраин, #гишүүнчлэл,