Оросын "Вагнер" бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин Беларусь улсаас явсан тухай тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко пүрэв гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн сард Орост болсон үймээн самууныг зогсоох хэлэлцээрийн дагуу Пригожин Беларусь улсад ирсэн болохыг хэлэлцээрийг зуучилсан Лукашенко зургадугаар сарын 27-нд мэдэгдэж байв.
Харин өнөөдөр Минскт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр Пригожинийг Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт байгаа эсвэл Москвад очсон байж магадгүй гэж мэдэгджээ.
Лхагва гарагт Пригожинтэй холбоотой онгоц Санкт-Петербургээс Москваг чиглэн хөөрсөн бөгөөд пүрэв гарагт Оросын өмнөд хэсгийг чиглэн нисэж байгааг нислэгийн хяналтын байгууллага мэдээлжээ. Гэсэн ч хөлсний бүлгийн тэргүүн онгоцонд байсан эсэх нь тодорхойгүй байна.
Түүний хэлснээр “Вагнер”-ын анги нэгтгэлүүдийг Беларусь руу нүүлгэн шилжүүлэх асуудал шийдэгдээгүй бөгөөд Кремль болон хөлсний бүлгийн шийдвэрээс хамаарах аж.
“Тэд Беларусь улсад байх уу, үгүй юу, бүрэлдэхүүний тоо хэмжээ ямар байх зэрэг асуудлыг бид ойрын хугацаанд тодорхой болгоно” гэж сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Лукашенко мөн Путинтэй ойрын хугацаанд уулзахаар тохиролцсоноо хэлээд, Пригожинтэй холбоотой нөхцөл байдлын талаар ярилцана гэдгээ мэдэгджээ.
Пригожин “туйлын эрх чөлөөтэй” бөгөөд Путин түүнийг “арчихгүй” гэж Лукашенко нэмж хэлсэн байна.
Түүнчлэн Беларусийн ерөнхийлөгч “Вагнер”-ын зарим сөнөөгч онгоцыг нутаг дэвсгэртээ байрлуулах зорилгоор ЗХУ-ын үед ашиглагдаж байсан хэд хэдэн хуучин цэргийн баазуудыг санал болгосон тухайгаа дурджээ.
Мөн “Вагнер”-ыг Беларусьт байрлуулахыг зөвшөөрөх нь эрсдэлтэй алхам биш гэдэгт итгэлтэй байгаагаа Лукашенко илэрхийлсэн байна. Тэрээр “Вагнер”-ыг Беларусийн эсрэг хэзээ ч зэвсэгт мөргөлдөөн хийнэ гэдэгт итгэхгүй байгаа ба харин Беларусийн арми “Вагнер”-ын туршлагаас ашиг хүртэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Александр Лукашенко, #Беларусь, #Вагнер, #Евгений Пригожин,