Өнгөрсөн сард тус улсад богино хэмжээний зэвсэгт үймээн дэгдсэнээс хойших анхны олон улсын форумд оролцохдоо Ерөнхийлөгч Владимир Путин Азийн орнуудын удирдагчдад Орос орон тогтвортой, нэгдмэл байгааг баталгаажуулахыг хичээжээ.
Мягмар гарагт болсон Хятад, Энэтхэгийг зэрэг орнуудын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) виртуал уулзалтын үеэр Путин “Оросын ард түмэн урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэгдмэл байна” гэж хэлсэн байна.
“Оросын улс төрийн хүрээнийхэн болон нийгэм бүхэлдээ зэвсэгт бослого гаргах оролдлогын эсрэг нэгдсэн хариу үйлдэл үзүүлэхдээ эв нэгдэл, эх орныхоо хувь заяаны төлөө өндөр хариуцлагаа ухамсарлаж байгаагаа тодорхой харуулсан” гэж тэрээр хэлжээ.
Путин өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Вагнер”-ын үүсгэн байгуулагч Евгений Пригожиний эхлүүлсэн бослогын дараа дэлхий дахины түүний эрх мэдэлд эргэлзэж буй эргэлзээг арилгахыг ихэд эрмэлзэж байгаагаа энэ үеэр тод харууллаа.
Тэрээр мөн илтгэлийнхээ үеэр “Үндсэн хуулийн дэг журам, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах” хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ШХАБ-ын гишүүн орнуудад талархал илэрхийлсэн байна.
Путин Украинд явуулж буй “тусгай цэргийн ажиллагаа”-ны хариуд Москвагийн эсрэг хэрэгжүүлж буй өрнөдийн орнуудын дарамт шахалт, хориг арга хэмжээ, “өдөөн хатгалга”-ын эсрэг Орос орон тууштай зогсоно гэдгийг дахин илэрхийлжээ.
Мөн Москва ШХАБ-тай харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгааг, гадаад худалдаанд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр явуулахыг дэмжиж байгааг хэлсэн байна.
Түүнчлэн хөгжингүй орнуудын өр зээл, хүнсний болон байгаль орчны аюулгүй байдал муудсанаас улбаалан дэлхийн эдийн засагт хямралын эрсдэл нэмэгдэж байгааг Путин тус бүлэгт анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #ШХАБ,