Крымийн тэргүүн Сергей Аксёновыг хөнөөх оролдлогыг таслан зогсоосноо Оросын тал мэдэгдэв.
Даваа гарагт Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны мэдэгдсэнээр тус алба Украины аюулгүй байдлын албанд аллага хийх зорилгоор элссэн Оросын иргэнийг баривчилсан байна. Тус этгээдийг Украинд тэсрэх бөмбөг, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааны сургалтад хамрагдсан хэмээн үзэж байгаа аж.
Украины талаас дээрх мэдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Хар тэнгисийн хойг дахь Крымийн хамгаалалтыг чангатгаж, Оросын өмнөд хэсгийн Краснодар мужаас Крым руу гүүрээр нэвтэрч буй иргэдэд аюулгүй байдлын нэмэлт шалгалт хийж эхэлсэн тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
ФСБ-ын мэдэгдсэнээр баривчлагдсан этгээд Аксёновын машиныг дэлбэлэхээр төлөвлөж байсан ч түүнийг нуугдаж байсан газраас нь тэсрэх бөмбөгөө гаргаж авах гэж байхад нь саатуулсан байна.
Тухайн этгээд зургадугаар сард Крымд нэвтэрсэн бөгөөд түүнийг “террорист ажиллагаа явуулахыг завдсан”, “тэсрэх бодис хууль бусаар хадгалсан” гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Аксёнов "Бүгд найрамдах Крымийн удирдагч"-ын амь насанд халдах оролдлогыг зогсоосон ФСБ-д талархаж байгаагаа илэрхийлээд, халдлагыг захиалсан хүмүүсийг олж, шийтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: Al Jazeera

#Крым, #ОРос, #Сергей Аксёнов,