Хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин Оросын армийн удирдлагуудтай дайн зарласныг тус улсын эрх баригчид зэвсэгт бослого хэмээн үзэж байна.
Пригожин албан ёсны цэргийн удирдлагыг түлхэн унагах оролдлогынхоо хүрээнд Оросын Ростов-на-Дону хотыг хяналтдаа авснаа бямба гарагт мэдэгджээ.
Энэ үйл явдал нь Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу цэргийн хүчээр довтлох тушаал өгснөөс хойш тус улсад болж буй дотоодын хамгийн том хямрал юм.
Пригожин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Ростов хотод уулзахаар ирэхийг шаардсан байна.
Тэрээр өмнөх мэдэгдэлдээ Оросын арми “Вагнер”-ын асар олон тооны дайчдыг агаарын цохилтоор устгасан болохыг мэдэгдээд, “Шударга ёсыг сэргээх” зорилгоор Москва руу 25,000 дайчид нь хөдөлсөн болохыг анхааруулсан юм.
“Манай залуусыг устгаж, олон арван мянган орос цэргийн амийг хороосон хүмүүс шийтгэлээ хүртэх болно. Хэнийг ч эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг зөвлөж байна ...” гэж Пригожин олон аудио мессежнийнхээ нэгэнд хэлсэн.
Мөн “Бидэнд 25,000 орчим хүн бий бөгөөд улс оронд яагаад эмх замбараагүй байдал бий болсныг бид олж мэдэх болно” гэж хэлээд “Вагнер”-ын замд саад учруулсан хяналтын цэг, агаарын цэргийн хүчийг устгахаа амласан.
Оросын аюулгүй байдлын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Вагнер”-ын дайчид Москвагаас өмнө зүгт 500 километрийн зайд орших Воронеж хотын цэргийн байгууламжуудыг мөн хяналтдаа авсан байна.
Оросын Аюулгүй байдлын алба зэвсэгт бослогод уриалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн Пригожинийг шалгаж эхэлснээ мөн мэдэгджээ.
“Пригожиний уг мэдэгдэл нь Оросын нутаг дэвсгэрт иргэний зэвсэгт мөргөлдөөнийг уриалж, Украины фашист хүчинтэй тулалдаж буй Оросын цэргийн албан хаагчдын ар нуруунд хутгалсан үйлдэл юм” гэж тус алба мэдэгдэлдээ дурдсан байна.
Түүнчлэн “Бид ... дайчдыг нөхөж баршгүй алдаа гаргахгүй байхыг, Оросын ард түмний эсрэг аливаа албадлагын үйлдлээ зогсоохыг, Пригожиний гэмт, тэрслүү тушаалыг хэрэгжүүлэхгүй байхыг, түүнийг баривчлах арга хэмжээ авахыг уриалж байна” гэжээ.
Болж буй үйл явдлын улмаас Москва хотын аюулгүй байдлыг чангатгасан бөгөөд Ерөнхийлөгч Путинд нэгд нэгэнгүй тайлагнаж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Воронеж, #ОРос, #Ростов-на-Дону,