Казахстан, Киргизстан, Орос хууль сахиулах зорилгоор иргэдийнхээ хувийн мэдээллийг өөр хоорондоо хуваалцдаг болж байгааг Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба лхагва гарагт мэдэгдэв.
Эдгээр улсууд өөрийн нутаг дэвсгэрт оршин сууж буй хүмүүсийн оршин суугаа байдал, иргэншил, шилжилт хөдөлгөөний бүртгэл, виз, эд хөрөнгө, гэмт хэргийн бүртгэл, иргэний үнэмлэх зэрэг мэдээллийг харилцан солилцохоор тохиролцож, хэлэлцээр хийсэн байна.
“Өнөөдөр бид Бүгд Найрамдах Казахстан Улс болон ОХУ-аас хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай процедурыг дуусгасан тухай мэдэгдлийг хүлээн авсан” гэж Киргизийн ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэлдээ дурджээ.
Уг хэлэлцээр нь долдугаар сарын 21-нд буюу Киргиз улс соёрхон баталснаас хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
2020 оны арванхоёрдугаар сард байгуулсан гурван талт эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Орос, Казахстан улс нь 2021, 2022 онуудад тус тус мэдээлэл дамжуулах хэлэлцээрийг соёрхон баталж байжээ.
Киргизстан мэдээлэл солилцох гэрээг соёрхон баталснаар дайныг эсэргүүцдэг эсвэл дайчлагдахаас эмээж Төв Азийн хоёр улсад орогнож буй олон арван мянган орос иргэдийн аюулгүй байдал эрсдэлд орж болзошгүй байна.
Энэ сарын эхээр Киргиз улс тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудад эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг олох зорилгоор нүүр царай таних системийг нэвтрүүлсэн.
“24.kg” мэдээллийн сайтын мэдээлснээр Оросын аюулгүй байдлын алба олон улсад эрэн сурвалжилж буй 85 мянга гаруй хүний мэдээллийг Киргизтэй хуваалцсан байна.
Украины түрэмгийллийг эсэргүүцэн 2022 оны гуравдугаар сард цэргийн бүртгэл хийдэг байранд гал тавьсан хэргээр Орост эрэн сурвалжлагдаж байсан дайныг эсэргүүцэгч Алексей Рожковыг Киргиз улс энэ сард албадан гаргасан бөгөөд тэрээр одоо Орост цагдан хоригдож байгаа аж.
2022 оны есдүгээр сард Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэрэгт холбогдсон Оросын өөр нэг сэтгүүлчийг Казахстанд саатуулсан байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Казахстан, #ОРос, #Киргизстан,