АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилгоор Хятадад айлчилсны дараа Калифорнид болсон хандивын арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хатуу шүүмжилжээ.

Даваа гарагт Байден мөн хоёр орны харилцаа “зөв замд” байна гэж үзэж байгаагаа илэрхийлж, Блинкений айлчлалын үеэр ахиц дэвшил гарсныг тэмдэглэсэн билээ.

Гэвч мягмар гарагт нь Байден Ши Жиньпинийг дарангуйлагч гэж нэрлээд, АНУ-ын дээгүүр нисэж байсан Хятадын агаарын бөмбөлгийг устгах үед түүнийг маш их ичсэн гэж хэлсэн байна.

“Ши Жиньпин намайг тагнуулын хэрэгслээр дүүрэн тэр бөмбөлгийг буудаж унагах тушаал өгөхөд маш их бухимдсан шалтгаан нь тэрээр бөмбөлгийг тэнд байгааг мэдээгүй” гэж Байден хандивын арга хэмжээний үеэр хэлжээ.

Юу болж байгааг мэдэхгүй байх нь дарангуйлагчдын хувьд маш их ичгүүртэй зүйл юм. Түүнийг юу болж байгааг мэдээгүй байх зуур бөмбөлөг хүрэх ёсгүй газартаа хүрсэн” гэж Байден нэмж хэлэв.

Хятадын тагнуулын сэжигтэй бөмбөлөг өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын агаарын орон зай дээгүүр ниссэн. Энэхүү үйл явдал болон АНУ, Тайваний албаны хүмүүсийн харилцан айлчлал сүүлийн үед АНУ-Хятадын хурцадмал байдлыг улам хурцатгаад байгаа юм.

Харин даваа гарагт болсон уулзалтаар Блинкен, Ши Жиньпин нар Вашингтон, Бээжин хоёрын хооронд зөрчилдөөн үүсгэхгүйн тулд ширүүн өрсөлдөөнийг тогтворжуулж, ойрын хугацаанд АНУ-ын албан тушаалтнуудын олон удаагийн айлчлалаар дипломат харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #ХЯтад, #Ши Жинпинь,