Өнгөрсөн жил Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргээ оруулах тушаал өгснөөс хойш Хятадын Оросоос импортолсон түүхий нефтийн хэмжээ нэмэгдсээр, тавдугаар сард рекорд тогтоожээ.

Мягмар гарагт гарсан Хятадын гаалийн мэдээллээс харвал тус улс өнгөрсөн сард Оросоос 9.71 сая тонн газрын тос импортолсон байна. Харин 2022 оны хоёрдугаар сард 5.4 сая тонн, дөрөвдүгээр сард 6.3 сая тонн газрын тос импортолж байжээ.

Тавдугаар сард хоёр улсын худалдааны нийт хэмжээ 20.5 тэрбум ам.доллар, Хятадын Оросоос импортолсон бараа бүтээгдэхүүн 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Гаалийн мэдээллээр 2022 онд Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ 109 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байжээ.

Гуравдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “хязгааргүй” түншлэлийн харилцаагаа өндрөөр үнэлж, 2023 онд хоёр талын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэхээ амлаад байгаа.

Мөн Оросоос Хятадад нийлүүлэх эрчим хүчний хэмжээ энэ онд 40 хувиар өснө гэж Ерөнхий сайдын орлогч Александр Новак өнгөрсөн сард мэдэгдсэн.

Эх сурвалж: The Moscow Times

#газрын тос, #ОРос, #ХЯтад, #импорт,