Даваа гарагт Хятадын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар Бээжин хотноо уулзлаа.
Энэ үеэр Блинкен болон Ши Жиньпин хоёр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хоорондын аливаа зөрчилдөөн нь дэлхийг сүйрүүлэх тул илүү тогтвортой харилцаатай байхын чухлыг онцлон, харилцаагаа тогтворжуулахаар тохиролцжээ.
Талууд Тайваниас эхлээд худалдааны маргаан, тэр дундаа Хятадын чипний үйлдвэрлэл, хүний эрх, Украины эсрэг Оросын дайн зэрэг бүх зүйлд байр сууриа нэгтгэсэн бололтой. Гэсэн ч Хятад улс цэрэг армийн салбарт харилцаа холбооны сувгийг сайжруулах Вашингтоны саналыг дэмжихээс татгалзаж, үүнд АНУ-ын хориг арга хэмжээг буруутгасан байна.
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёр орны харилцаа зөв замдаа орсон үзэж байгаагаа илэрхийлээд, Блинкений айлчлалын үеэр ахиц дэвшил гарсныг тэмдэглэв.
Байденыг ерөнхийлөгч болсноос хойш АНУ-Хятад улс санал зөрөлдөөнөө хэрхэн даван туулах нь тодорхойгүй байсаар ирсэн ч өчигдрийн уулзалтаар талууд ирэх долоо хоног, саруудад олон айлчлал хийж, дипломат харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
2018 оноос хойш анх удаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бээжинд айлчлал хийж буй нь энэ бөгөөд айлчлалын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурал дээр Блинкен Вашингтон энэ удаагийн айлчлалын зорилго, тухайлбал, санаа зовоосон асуудлуудыг шууд илэрхийлэх, яриа хэлэлцээрийн суваг сэргээх, хамтын ажиллагааны чиглэлүүдийг судлах зэрэг зорилтоо биелүүлсэн гэж мэдэгдэв.
Блинкен Хятадаас явахаасаа өмнө “Хоёр орны харилцаа тогтворгүй байсан ч хоёр тал үүнийг тогтворжуулахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн” гэж хэлсэн байна.
Гэвч ахиц дэвшил гарахад хялбар биш бөгөөд цаг хугацаа шаардагдана гэдгийг онцолжээ.
Ши Жиньпин мөн Блинкэнд хандан “Хоёр тал ахиц дэвшил гаргаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ. Энэ бол маш сайн хэрэг” гэж хэлсэн байна.
Ши Жиньпин “Хятад, АНУ-ын харилцааг тогтвортой байлгахын тулд янз бүрийн хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Вашингтоныг “Хятадын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй байхыг” уриалсан байна.
Блинкен Бээжинд хийсэн хоёр өдрийн айчлалаараа Хятадын дээд дипломат Ван И, Гадаад хэргийн сайд Цин Ганг болон бусад албан тушаалтнуудтай уулзжээ. Блинкен эдгээр хэлэлцээрийг “илэн далангүй, бүтээлч” байсан гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад, #Ши Жинпинь, #Антони Блинкен,