Лхагва гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон Дмитрий Медведев “Хойд урсгал” дамжуулах хоолойн дэлбэрэлтэд барууны орнуудыг оролцсон гэж буруутгаад, дайснуудын далай доорх холбооны кабелиудыг устгахгүй байх шалтгаан Москвад байхгүй гэж мэдэгдэв.
Есдүгээр сарын 26-нд хоёр хоолойн даралт огцом буурч, судлаачид хоолойн ойролцоо дэлбэрэлтийн чичиргээ бүртгэсэн бөгөөд үүнийг Оросын эрчим хүчний хамгийн чухал коридоруудын нэгийг сүйтгэх зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа гэж Москва тайлбарладаг.
Чухам юу болсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Барууны засгийн газрууд дэлбэрэлтэд оролцоогүй гэж мэдэгдэж байгаа бол АНУ болон Европын зарим албан тушаалтнууд Оросыг хийн хоолойг өөрсдөө дэлбэлсэн гэж үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хоолойд болсон дэлбэрэлтийг Украин зохион байгуулсан гэх мэдээллийг үгүйсгэж ирсэн ч сүүлийн саруудад “Washington Post”, “New York Times”, “Wall Street Journal” зэрэг Америкийн хэвлэлүүд хийн хоолойд халдах Украины төлөвлөгөөг АНУ-ын Тагнуулын төв газар мэдэж байсан талаар мэдээлэх болсон.
Энэ асуудлаар Оросын Ерөнхийлөгч асан, одоо Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж буй Медведев “Хэрэв Хойд урсгалыг дэлбэлэхэд барууны орнууд оролцсон нь нотлогдвол, бидэнд дайснуудын далайн ёроол дахь холбооны кабелийг сүйтгэхээс татгалзах ямар ч хязгаарлалт, тэр ч байтугай ёс суртахуун үлдээгүй байх болно” гэж “Telegram”-аар анхааруулсан байна.
Москва хийн хоолойн дэлбэрэлтийн ард барууны орнууд тэр дундаа АНУ, Их Британи байгаа гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хяналт дор олон улсын мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байгаа.
Эх сурвалж: Reuters

#Дмитрий Медведев, #ОРос, #Хойд урсгал хийн хоолой,