Баасан гарагт Оросын өмнөд хэсгийн Воронеж хотод нисгэгчгүй онгоц орон сууцны барилгад халдсан хэрэг гарчээ. Үүний улмаас гурван хүн шилний хагархайд өртөж бэртсэн тухай мужийн захирагч Александр Гусев мэдэгдэв.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургуудаас харвал халдлагад өртсөн байшингийн гадна фасад эвдэрч, шатсан байна. Гусевын хэлснээр гурван хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний бэртэл хөнгөн байсан тул эмнэлэгт хүргээгүй байна.
Сүүлийн үед Оросын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцтой холбоотой халдлагын тоо нэмэгдсэн бөгөөд Украинтай хил залгаа орших Белгород зэрэг бүс нутаг халдлагад ихэвчлэн өртөөд байгаа.
Баасан гарагт халдлага болсон Воронеж нь Украины хилээс 180 километрийн зайд оршдог ба Оросын Курск, Белгород мужуудтай хиллэдэг байна.
Украин Оросын нутаг дэвсгэрт болж буй халдлагуудын талаар ямар ч тайлбар өгөөгүй.
Эх сурвалж: Reuters