Хятад улс АНУ-ын Флорида мужаас 160 километрийн зайд орших арал дээр тагнуулын бааз байгуулахаар Кубатай нууцаар тохиролцсон талаар “Wall Street Journal” пүрэв гарагт мэдээлжээ.

Ийм тагнуулын байгууламж нь олон цэргийн бааз байрладаг АНУ-ын зүүн өмнөд хэсгийн цахим шуудан, утасны дуудлага, хиймэл дагуулын дамжуулалт зэрэг цахим харилцаа холбоог чагнаж, хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах боломжийг Бээжинд олгоно гэж эх сурвалж хэлсэн байна. 

АНУ-ын Төв командлалын төв байр Флоридагийн Тампа хотод байрладаг бол АНУ-ын хамгийн том цэргийн бааз болох Форт Либерти Флорида мужаас холгүй, зүүн өмнөд эрэг дагуух Хойд Каролина мужид байрладаг.

Эдгээр улсууд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн бөгөөд Хятад улс тагнуулын зорилгоор газар нутгийг нь ашигласныхаа төлөө Кубад олон тэрбум доллар төлөх болно гэж эх сурвалж хэлжээ.

Эх сурвалжууд тагнуулын станц байгуулах байршил, барилгын ажил эхэлсэн эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Энэ талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Бид нийтлэлийг харсан. Энэ нь үнэн биш” гэж хариулжээ. Гэхдээ юуг нь буруу гэж үзэж байгаагаа тодорхой хэлээгүй байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Патрик Райдер, Кубын Гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио нар тус тус нийтлэлийн агуулгыг няцаажээ.

Харин Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч "Бидэнд энэ талаар мэдээлэл байхгүй байгаа тул одоогоор тайлбар өгөх боломжгүй" гэж хариулав.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсний дараа үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд Вашингтон, Бээжин хоёр урьдчилсан арга хэмжээ авч байгаа үед энэхүү нийтлэл гарч байна.

Энэ нь мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй Хятадад хийх айлчлалд нөлөөлж магадгүй. Тэрээр өмнө нь тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэргийн улмаас айлчлалаа цуцалж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Куба, #ХЯтад, #тагнуулын бааз,