АНУ Украины сөрөг довтолгоонд ашиглагдах 155 мм-ийн их бууны суманд зориулж Японоос тротил (TNT) буюу тэсрэх бодис худалдаж авахаар эрмэлзэж байгааг хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.

Япон улс нь Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж ирсэн ч өөрийн компаниудыг Украины дайнд ашиглагдаж болох зэр зэвсгийг экспортлохыг хориглодог. 

Гэхдээ зөвхөн цэргийн зориулалттай биш буюу давхар зориулалттай “TNT” зэрэг бараа бүтээгдэхүүнийг гадны орнуудад худалдаалах боломжтой нээлттэй хэвээр байгаа юм. 

Эх сурвалжийн хэлснээр АНУ Японы компанийг нийлүүлэлтийн сүлжээнд холбож, үйлдвэрийн “TNT”-г АНУ-ын армийн эзэмшилд байдаг зэвсгийн үйлдвэрүүдэд хүргэх бөгөөд тэнд тэсрэх бодисыг 155 мм-ийн их бууны сумны хонгионд хийж савлах аж.

Эх сурвалжууд АНУ-ын засгийн газарт тэсрэх бодис нийлүүлэх Японы компанийг тодруулахаас татгалзаж, Вашингтон хэр их “TNT” худалдаж авахаар оролдож байгааг хэлээгүй байна.

Энэ талаар Япон болон АНУ-ын холбогдох байгууллагууд тайлбар хийхээс татгалзжээ.

Түрэмгийлэл эхэлснээс хойш Токио Киевийг тууштай дэмжиж байгаа бөгөөд зэр зэвсгээс бусад хүрэм, дуулга, хүнсний хангамж зэрэг тусламжийг нийлүүлж ирсэн.

Түүнчлэн өнгөрсөн сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Хирошимад болсон Их долоо”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японд айлчилсны дараа тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида Киевт жийп, ачааны машин хандивлахаа мэдэгдсэн билээ.

АНУ мөн Өмнөд Солонгос зэрэг бусад холбоотнуудаа Украинд зэр зэвсэг хандивлахыг уриалж, тохиролцоонд хүрэхээр хичээж байгаа. Гэсэн ч Киевт зэр зэвсгийн тусламж үзүүлэхгүй байх байр суурь нь өөрчлөгдөөгүй болохыг Өмнөд Солонгосын батлан хамгаалахын албаны хүн саяхан хэвлэлд ярьсан.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #их бууны сум, #УКраин, #Япон, #тэсрэх бодис, #TNT, #тротил,